ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-18   13:08:09   1084   0
  БӨХЧҮҮДЭД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 9-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН А/456-Р ЗАХИРАМЖААР АЙМГИЙН ЦОЛ ОЛГОЛОО.
Увс аймгаас төрөн гарсан Монгол улсын аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын барилдаанд амжилттай сайн барилдсан дараах бөхчүүдэд Увс аймгийн засаг даргын 2017 оны 9-р сарын 17-ны өдрийн А/456-р захирамжаар аймгийн цол олголоо.
1. ОХУ-ын Тува улсын залуу бөх А.Монгушт "Аймгийн заан" цол
2. Увс аймгийн Наранбулаг сумын харъяат аймгийн начин М.Улаанхүүд "Аймгийн харцага" цол
3. Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн начин Ц.Намжилдоржид "Аймгийн харцага" цол
4. Увс аймгийн Малчин сумын харъяат сумын заан Т.Батсүрэнд "Аймгийн начин" цол
5. Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат сумын заан Э.Гантогтоход "Аймгийн начин" цол
6. Увс аймгийн Хяргас сумын харъяат сумын заан Х.Бумбаярт "Аймгийн начин" цол
7. Увс аймгийн Давст сумын харъяат сумын заан Э.Мөнх-Эрдэнэд "Аймгийн начин" цол тус тус олголоо. Цолны үнэмлэхийг Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, МУ-ын аварга, Гавъяат тамирчин, Ардын багш О.Балжинням, МУ-ын Гавъяат дасгалжуулагч, улсын начин Д.Төрмөнх, БТСГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ҮБХ-ны тэргүүн П.Баттулга нар гардуулж баяр хүргэлээ.
Уран гараа дэвээтэй бөхийн шагналын Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат аймгийн харцага Ядамсүрэнгийн Бумбаяр, Уран барилдаантай бөхийн шагналыг Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн харцага Д.Батмөнх нар хүртлээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ