ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-09-18   13:11:29   902   0
  "Увс нуур" цомын барилдаан
Увс аймгийн ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо, Келсо центр хамтран зохион байгуулсан Увс аймгаас төрөн гарсан МУ-ын аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын барилдаан 3 өдрийн турш БТСГ-ын зааланд болж өндөрлөлөө. Хүчит 128 бөх барилдаж 2 давсан шилдэг 32 бөх тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа. Тус барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Улсын арслан Н.Батсуурь 2-р байр, Улсын аварга С.Мөнхбат 3-р байр, Аймгийн хурц арслан Н.Золбоо 4-р байр, Улсын заан Б.Соронзонболд 5-р байр, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр 6-р байр тус тус эзэллээ. Түрүү бөхийг 5000 доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр байллаа.
Барилдааны үеэр спортын салбарт хөдөлмөр зүтгэлээ зохиулсан ахмад тамирчид, багш дасгалжуулагч, тус салбарт ажиллаж байсан ахмад буурлууд, "Увс нуур" цомын барилдааны ивээн тэтгэгч Келсо центр компаний захирал С.Сайнбаяр нарт БТСГ-ын хамт олноос хүндэтгэл үзүүлсэн бол Увс аймгийн БТСГ-ын даргаар 20 гаруй жил ажилласан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Гавъяат дасгалжуулагч, МУ-ын начин Доноровын Төрмөнхөд МУ-ын аварга, Гавъяат тамирчин О.Балжинням найзаас нь хүндэтгэлгэл үзүүллээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ