ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-11   10:47:30   604   0
  МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН СУУРИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу
Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгох бүс нутгийн иргэд, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор
Австри улсын “BERTSCH LASKA” компаний тоног төхөөрөмж бүхий Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах барилгын ажил явагдаж байгаа бөгөөд тус барилгын ажлын явцтай ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, ХОХБТХ-ийн мэргэжилтэн З.Ганболд нар танилцлаа. Цахилгааны шугам татах, хашаа барих, худаг гаргах зэрэг ажлуудаа хийж дууссан ба туслах корпус буюу склад, засвар үйлчилгээний барилгын суурийн ажлыг Улаанбаатар хотын барилга угсралтын ДЦЦ ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Төслийн ерөнхий захиалагч “Хүмэн нэгдэл” ХХК бөгөөд 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар барьж байгуулах юм.
Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 1 ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж жилдээ 1000 тн малын мах, 600 тн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахаар зорьж байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ