ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-12   12:22:52   710   0
  "НҮҮРСТ ХОТГОР 1-Р ДАВХАРГА" НҮҮРСНИЙ УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эрчим Баян-Өлгий” ХК-ийн “Нүүрст хотгор 1-р давхарга” нүүрсний орд нь Улаангомоос 180 км, Бөхмөрөн сумаасаа 45 км, тус сумын “Хар алтат” багийн нутаг, Ачит нуурын хотгорын зүүн хэсэг, Байрамын нурууны өвөрт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил дотор байгаа хэсгийн урт нь 570м, өргөн нь 250м юм. “Эрчим Баян-Өлгий” ХК нь 2007 онд 30 жилийн хугацаатай олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 29.01га талбай эзэмшдэг байна. 2017 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсанаар газар ашиглалтын хувьд уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн 8.25 га-д уурхайлалт явагдаж, үүнээс карьер 4.1 га, хөрсний овоолго 1.1 га, шимт хөрсний овоолго 0.15 га, уурхайн зам 1.26 га барилга байгууламж болон бусад эвдрэлд 1.12 га, уурхайлалтад өртсөн 0.52 га талбай тус тус эзэлдэг юм байна.Увс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг уурхайн ерөнхий үйл ажиллагаатай танилцаж зарим чиглэлд тодорхой шалгалт явуулсан бөгөөд бичиг баримтын бүрдэл дутуу байсан тул энэ ажлын өдрүүдэд багтан ажлын хэсэгт танилцуулах үүрэг даалгавар өглөө. Цаашид аймаг болон сумтай гэрээгээ шинэчлэн хийх Увс аймаг болон Бөхмөрөн суманд оруулах таварыг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтайгаа байнга хамтран ажиллах, зарим татварын шимтгэлээ Увс аймгийн Татварын хэлтэс рүү шилжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж 2018 оны 1 сараас Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах гэрээгээ шинэчлэн байгуулж, аймаг, орон нутагтай шинэчилсэн гэрээний дагуу хамтарч ажиллах зэрэг асуудлуудыг ярилцаж харилцан тохиролцох юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ