ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-10-16   16:07:09   662   0
  Тайвань Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Хонг Хоу Минг тэргүүтэй төлөөлөгчдид Увс аймагт ажиллаж байна.
Тайваний зочдыг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Д.Мягмарсүрэн, Засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт нарын албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд Тайвань Увс аймаг нь хоорондын хамтын ажиллагаагаа улам бэхэжүүлсээр байна. Нэгдсэн эмнэлэгт Тайваний хөрөнгө оруулалтаар Гемодиализийн аппрат, тоног төхөөрөмж суурьлуулснаас гадна бизнесийн тал дээр томоохон өөрчлөлт болон ахиц гарсаар байна. Саяхан Тайваний Тай-Иен биотехнологийн компани Увс аймгийн засаг даргатай Чацарганы тос болон жамц давс худалдан авах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан. Тайваний Засгийн газрын Улаанбаатар хот дахь төлөөлөгч нь Монгол улсдаа Увс аймгийг хамтран ажиллахад хамгийн найрсаг бөгөөд чухал ач холбогдолтой аймаг гэж үздэгээ илэрхийллээ.
Тайвань Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Хонг Хоу Минг-ийг дагалдан Хонг Конгын хөрөнгө оруулалттай Тайвань дахь компаний менежер Лиү Инг Шиау, Тайваний Технологийн компаний захирал Хуанг Ши Чеэ, Швейцарийн банкны Тайвань дахь салбарын дарга Чэн Мэнг Чи нар хүрэлцэн ирсэн байна.
Энэ удаа төлөөлөн ирсэн баг нь:
1. Чацарганы тосыг Тайваньд борлуулахад урьдчилан бэлтгэх
2. Жамц давсыг Тайваньд борлуулахад урьдчилан бэлтгэх
3. Чацарганы бялууг шинээр үйлдвэрлэж эхлэх
4. Чацарганы навчтай цайг шинээр үйлдвэрлэх
5. Хонины махан бүтээгдэхүүнийг Тайваньд борлуулах
6. Хүлэмжинд ногоо тарьж ургуулах
7. Тайваний эрүүл мэндийн яамнаас Увс аймагт хандивласан тоног төхөөрөмжийг зөөвөрлөх
8. Увс аймаг Монголыг төлөөлөн Тайваньд зохион байгуулагдах дэлхийн цэцгиийн үзэсгэлэнд оролцох зэрэг хамтын ажиллагаагаа хамтран төлөвлөх зорилготой бөгөөд ингэснээрээ хоёр талын хамтын ажиллагаа улам бэхжиж, олон салбарт хамтарч ажиллах эхлэл болох юм.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ