ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-11-02   14:09:42   720   3
  МЭДЭГДЭЛ
2016 оны УИХ-ын болон аймгийн ИТХ-ын нутгийн сонгууль болж МАН ялалт байгуулсан. Сонгуулийн үр дүнд аймгийн Засаг дарга аймгийн ИТХ-ын тэргүүлэгчидтэй зөвшилцөж 2016 оны 07-р сарын 16-нд Цэвээний Батболдыг Увс аймгийн Засаг даргын орлогчоор томилсон.
Харамсалтай нь Ц.Батболд нь албан томилолтоор ажиллах үедээ ажлын хариуцлага алдаж, архидан согтуурч, ёс бус үйлдэл гаргасан учир аймгийн ЗДТГ-ын Дотоод журмын дагуу 2017 оны 08-р сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Тодруулбал 2017 оны 07-р сарын 27-30-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Өндөрхангай сумын Ханхөхүй уулын тахилга, Засгийн газрын тогтоолоор Баруун бүсийн хурдан морины уралдааныг тус тус зохион байгуулсан.

Энэ үеэр Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Батболдыг хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын даргаар томилсон. Гэвч олон хүн цугларсан, ажлын ачаалал ихтэй үеэр архидан согтуурч, аймгийн Засаг дарга болоод цагдаагийн байгууллага, төрийн албан хаагчдыг ёс бус үгээр харааж доромжилж, салаавч хүртэл гаргаж ажлын болон ёс зүйн алдаа гаргасан. Тиймээс байгууллагын дотоод журмын дагуу Ц.Батболд даргад хариуцлага хүлээлгэсэн.
Гэвч өнөөдөр хамт ажиллаж байсан хүмүүсийн нэр төрийг гутаан доромжилж, хагалан бутаргаж, хариуцлагаа ухамсарлаж чадахгүй хэл ам, хэрүүл тэмцэл үүсгэж байгаад харамсаж байна.

2016 оны 07-р сарын 16-наас 2017 оны 08-р сарын 04-ийг хүртэлх хугацааны амжилт бүтээл, алдаа оноо, бүхэн энэ хүнтэй салшгүй холбоотой гэвч ажлын хариуцлага алдсан бол зохих журмын дагуу хариуцлагаа хүлээх нь төрийн албан хаагчийн ёс зүй гэдгийг ухамсарлах нь чухал.
Өнөөдөр Увс аймгийн ЗДТГ, бусад агентлаг албан байгууллагууд чиг үүргийн ажлаа хэвийн гүйцэтгэж байхад Увс аймаг эзэнгүй боллоо, ажил хийхгүй байна гэж бусдын нэр хүндэд халдан, шуугиан дэгдээж, цуурхал тарааж байгаа нь ёс бус үйлдэл гэж үзэж байна.

Тиймээс энэхүү үйлдлээ зогсоохыг аймгийн Засаг Даргын Хэвлэл Мэдээллийн Албанаас шаардаж байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
зочин 2017-11-14   15:37:46
Энэ мэдэгдэл гээчийг хэн гаргаж байгаа юм вэ.
zochin 2017-11-14   15:36:49
Энэ Батсайхан дарга өөрийн удирдлагад байгаа Хэвлэл Мэдээллийн Албаа дийлэхээ больсон юм байхдаа. Сүүлийн өгүүлбэр тэгж ойлгогдохоор байна.
ы 2017-11-04   11:45:32
Архи ууж зодоон хийсэн дарга нараа яах гэж байна. Бас улсын төсвөөр барьсан хашаа хайсыг дайрч гэмтээсэн. Адилхан арга хэмжээ аваач