ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-11-10   11:42:06   1236   0
  УВС АЙМАГ БА ОХУ-ЫН ТОМСК МУЖИЙН ХАРИЛЦАА ӨРГӨЖСӨӨР БАЙНА.
Саяхан Увс аймгийн Засаг дарга Дайвийнямын Батсайхан Томск мужийн Амбан захирагчид хандан Увс аймагт байгуулагдсан Орос хэлний төвд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасныг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэж буй талаар Томск мужийн захиргааны албан цахим хуудсанд мэдээлжээ. Томск мужийн Амбан захирагч Сергей Жвачкин хэлэхдээ: «Орос, Монгол улс болон Томск муж, Увс аймгийг олон жилийн найрамдалт харилцаа холбож байгаа. Бид Монгол ахан дүүстээ орос хэлний ном, материалаар дуртайяа тусална. Олон Монгол хүүхэд орос хэл судлах тусам манай их дээд сургуулиудад олон сурагчид хамрагдан суралцах боломжтой болж, манай хоёр ард түмний хооронд хамтын ажиллагааны болон бизнесийн харилцаа холбоо илүү үр дүнд хүрч, ард түмний найрамдал нөхөрлөл илүү бэхжинэ».гэжээ.
Томск мужаас ийнхүү Увс аймгийн Орос хэлний төвд 2000 гаруй ширхэг ном, сурах бичгийг явуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй Томск мужийн улсын багшийн их сургуулиас өнгөрсөн зун Увс аймагт багш явуулж байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээллээ. Энэ нь орос хэл суралцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй Увс аймгийн иргэд, хүүхэд багачуудад оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм.
Увс аймгийнхаа нийт иргэд, хүүхэд багачуудын өмнөөс ОХУ-ын Томск мужийн Амбан захирагч Сергей Жвачкин танд талархсанаа илэрхийлье.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ