ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-11-16   12:51:54   1113   0
  Аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Дулааны 1, 2-р станцын бэлтгэл байдалтай танилцлаа
Аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан, ХОХБТХ-ийн эрчим хүч, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Увс аймгийн эрчим хүч зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн М.Гантулга, МХГ-ын эрчим хүчний байцаагч Т.Цэцэгмаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дулааны 1, 2-р станцын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ.
Увс дулааны станц ХХК нь 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 80 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 75-ыг нь бүрэн гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байгаа ажээ.
Тус станцаас 12 төсөвт газар, 140 аж ахуй нэгж, 360 айл өрх хангагддаг бөгөөд 11-р сарын 14-өөс өвлийн горимд шилжжээ. Энэ жил төлөвлөгөөнд тусгагдсан засвар үйлчилгээгээ сайн хийсэн одоогийн байдлаар иргэдээс гомдол санал ирээгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.
Харин Шинэ Дулааны 2-р станц өвлийн бэлтгэл байдлыг сайн хангасан бөгөөд 9-р сарын 15-нд ажил эхэслнээс хойш ямар нэг саатал гэмтэл гараагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ