ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2017-11-23   12:03:50   505   0
  Ерөнхий боловсролын сургуулийн нэршил өөрчлөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а” , 29 дүгээр зүйлийн 29,2 дахь заалт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/244 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 4/10622 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн нэршил өөрчлөх тухай Аймгийн засаг даргын захирамж гарсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн нэршилийг судлаж үзэхэд улсын хэмжээнд 90 гаруй янзаар бичигдсэн байна. Энэ нь сурагчдын дунд ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд хаягийн бичвэр хэт урт болох төдийгүй найруулга зүйн алдаатай байх тохиолдол их байдаг ажээ.
Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын нэршил дараахь байдлаар өөрчлөгджээ.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ