ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-03-16   10:15:31   65858   2
  Олон улсын эссе бичлэгийн уралдаанд цогцолбор 2-р сургуулийн сурагч дэд байр эзэллээ
БНСУ-д төвтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас гишүүн орон нутгуудын 14-18-ны насны сурагчдийн дунд “Зүүн хойд Ази” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарласан.. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус уралдаанд таван улсын 46 сурагч өрсөлдөж манай аймгийн сурагчид амжилттай оролцсон байна. БНСУ-ын Пухан хотын охидын ахлах сургуулийн 1-р ангийн сурагч Хо Сон Ён тэргүүн байрт шалгарсан бол Увс аймгийн Цогцолбор 2-р сургуулийн 11а ангийн сурагч С.Батцэцэг дэд байр эзэлжээ.

Тус уралдаанд Монгол улсаас таван сурагч оролцсон бөгөөд тавуулаа Увс аймгийн Цогцолбор 2-р сургуулийн сурагчид байлаа. БНСУ-д төвтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас амжилттай оролцсон сурагчдын шагнал илгээснийг хүлээн авч аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ гардуулж баяр хүргэлээ. Дэд байр эзэлсэн С.Батцэцэгт 100 мянган вон болон дурсгалын зүйлс, амжилттай оролцогчдод дурсгалын зүйлээр шагнагдсан байна.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ
ариунааа 2016-04-04   10:50:33
монгол орны нэрийг дэлхийд мандуулж байдаг маш сайн хүүхдүүд байна монголын ирээдүйн хүүхдүүд одоо байгаагаасаа илүү хөгжих болтугай мундаг охидуудад баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт тань амжилт хүсье
анука 2016-04-04   10:47:20
Маш сайн байна манай монголын ирээдүйн хүүхдүүд ийм л мундаг шүү монголынхоо нэрийг дэлхийд хэзээд мандуулж байдаг мундаг монголын ирээдүйн сурагчид шүү та нарт баяр хүргэе.