Танилцуулга

Танилцуулга

Манай хөдөө аж ахуйн салбар нь олон жилийн түүхтэй.

Монгол улсад 1923 онд малыг эмчлэх, боловсруулан сайжруулах газар байгуулсны дараа Чандмань уулын аймагт 1929 онд ЗХУ-аас малын их эмч Шервинэн, жолооч Теленов, орчуулагчын хамт ирж зоо-мал эмнэлгийн тасаг байгуулсанаар Зоо мал эмнэлгийн анхны байгууллага үүсжээ. Тэд зоотехник мал эмнэлгийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан.

1929-1997 он хүртэл Мал эмнэлэг, мал үржил, газар тариалан, усны чиглэлээр аймгийн хэмжээнд бие дааж үйл ажиллагаа явуулдаг газар, хэлтсийн хэлбэрээр ажиллаж байлаа.

1997 оноос Мал эмнэлгийн газар, Мал үржлийн алба нэгдэж, Аймгийн Засаг даргын 1997 оны 03-сарын 25 ны өдрийн 79-р захирамжаар аймгийн мал эмнэлэг, үржлийн алба /агентлаг/ болж,

2000 онд Хөдөө аж ахуйн газар,

2003 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар,

2009 онд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар,

2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар,

2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар болж зохион байгуулагдан хүнс, мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн асуудлаар төр засгийн шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага болж, шинэ зорилго, зорилт, бүтэц орон тоотойгоор ажиллах болсон юм.

Манай байгуулгын зорилго нь мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, хүнсний чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, хууль тогтоомж, аймгийн төр захиргааны байгууллагын шийдвэрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ салбарын эрсдэлийг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, тогтворгүй үйл ажиллагааг нь хангаж улмаар үр ашигтай, өндөр чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэдийн эрүүл ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар нь

  • Мал эмнэлэг
  • Мал аж ахуй
  • Үйлдвэр худалдаа, үйлчилгээний алба гэсэн 3 алба 29 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгуулгын дээрхи 3 албанд 14 мэргэжилтэн 15 үйлчилгээний ажилтан ажилладаг бөгөөд мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйлчилгээг хүртээмжтэй, үр өгөөжтэй болгох, мал сүргийг эрүүлжүүлэх, малын үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шим өндөртэй болон нутгийн шилмэл мал шалгаруулан үржилд ашиглах замаар нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
-22
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -35 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -21 ℃
Шөнө: -34 ℃
2019-02-21
Өдөр: -16 ℃
Шөнө: -31 ℃
2019-02-22
Өдөр: -19 ℃
Шөнө: -30 ℃
2019-02-23
Өдөр: -22 ℃
Шөнө: -35 ℃
2019-02-24

АВСТРАЛИЙН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

  • 31
  • 0
  • 2019-02-19

НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ 03 ДУГААР САРЫН 01-НЭЭС ЭХЛЭН ХОРИГЛОНО

  • 5
  • 0
  • 2019-02-19

МОНГОЛ БИЧГИЙН ДУГУЙЛАНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 32
  • 0
  • 2019-02-18

УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2018 ОНЫ АЖЛААРАА УЛСДАА "ТЭРГҮҮН" БАЙРАНД ШАЛГАРЛАА.

  • 465
  • 0
  • 2019-02-18

УВС АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХИЛИЙН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

  • 69
  • 0
  • 2019-02-14

"ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ - 2019" БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 111
  • 0
  • 2019-02-14

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ САГИЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 60
  • 0
  • 2019-02-14

ӨЛГИЙ, ӨМНӨГОВЬ, ТАРИАЛАН СУМДАД ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙНА

  • 197
  • 0
  • 2019-02-13

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД ТҮРГЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 40
  • 0
  • 2019-02-13

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦЭЖ САЛБАР, САЛБАРТАА ҮНЭЛЭГДСЭН ИРГЭД 17-Р ЖАРНЫ “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ” ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

  • 105
  • 0
  • 2019-02-04

КЫЗЫЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МАТЕМАТИКИЙН БАГИЙН УРАЛДААНД УВС АЙМГИЙН БАГ 1-Р БАЙР ЭЗЭЛЛЭ

  • 18
  • 0
  • 2019-02-18

Өвөлжилт хүндэрч буй сумдаар аймгийн онцгой байдлын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаа

  • 59
  • 0
  • 2019-02-14

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

  • 81
  • 0
  • 2019-02-13

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТАД БОСГО ОНОО ТОГТООЛОО.

  • 97
  • 0
  • 2019-02-12

"Багшийн хөгжил- сурах бичиг-сургалтын хэрэглэгдэхүүн" сэдэвт улсын илтгэлийн уралдааны 2-ын даваа 2019.01.25 өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

  • 80
  • 0
  • 2019-02-12

“СУРГУУЛЬ БОЛОН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 79
  • 0
  • 2019-02-12

"СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 75
  • 0
  • 2019-02-12

2019 оны шимтгэлийн хувь хэмжээ

  • 171
  • 0
  • 2019-02-01

Шинэ-Улаангом битүү зах дээр ажиллаж, ХХОАТ-н хууль, тайлагналын талаар зөвлөгөө өгч ажиллав.

  • 190
  • 0
  • 2019-01-29

“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • 148
  • 0
  • 2019-01-29

Цахим холбоос