ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД УВС АЙМАГ ДАХЬ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, МАЛ ЭМНЭЛЭГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ БОЛОН ОБЕГ, ХХААХҮЯ-НЫ МЭРГЭЖИЛТНҮҮД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ.

     

               Увс аймагт ажиллаж буй Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг 2019 оны 3 дугаар сарын 5-нд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

            Энэ үеэр хүний нөөц дутагдалтай, бэлчээрийн усан хангамжийн хүрэлцээ муу, эвдэрсэн худагнуудыг засварлах шаардлагатай.

                Мал эмнэлгийн газарт түргэн тусламжийн автомашин хэрэгтэй байгаа зэрэг тулгамдсан асуудлыг орон нутгийн мэргэжлийн байгууллага хөндлөө.

           Хүний нөөц дутмаг байгаа асуудалд батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллах ёстой, худаг засварлах ажилд анхаарч ажиллана, түргэн тусламжийн автомашиныг олгоно гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах ёстойг хэллээ.

Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудаа сайтар судалж, хуульд заасан малчдын үүрэг, оролцооны талаар тэдэнд тайлбарлан таниулах, хоёр хуулийг дагалдан гарч буй дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах, мал эмнэлгийн үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд зөвлөсөн юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
16
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 18 ℃
Шөнө: 6 ℃
2019-05-28
Өдөр: 22 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-29
Өдөр: 25 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-30
Өдөр: 25 ℃
Шөнө: 12 ℃
2019-05-31

Цахим холбоос