ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

МАЛ ТӨЛЛӨЛТ:  

Энэ онд нийт 1 416 966 толгой хээлтэгч мал тоологдсоноос 16,6% буюу 235.0 мян хээлтэгч мал төллөж, гарсан төлийн 96,7% буюу 223.4 мян төл бойжиж байна. Төлийн хорогдол 11 721 толгой байна.

ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ТУЛГУУРЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ:

Аймгийн Засаг даргын 2019 оны А/70 захирамжаар хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг нийт 9 суманд аймгийн аюулгүй нөөцөөс 91 тн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тн өвс, малын тооноос хамааран сумдад хуваарилан, дэмжлэг үзүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2019 оны А/79 захирамжаар хаваржилт хүндэрч зудын эрсдэлд байгаа Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Наранбулаг сумдын алслагдсан газарт отроор явж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
28
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-29
Өдөр: 32 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-30
Өдөр: 30 ℃
Шөнө: 16 ℃
2019-07-01
Өдөр: 30 ℃
Шөнө: 16 ℃
2019-07-02

Цахим холбоос