“ХӨХ ДАЛАН ХАЛЬС”-НЫ СУУЛГАЦ ТАРИХ БОЛОН ҮРЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

“ХӨХ ДАЛАН ХАЛЬС”-НЫ СУУЛГАЦ ТАРИХ БОЛОН  ҮРЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2019.05.13-ны өдөр “ЖИМС ЖИМСГЭНЭ” Үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯам, GIZ - ЭТИС хөтөлбөр хамтран манай аймагт ХӨХ ДАЛАН ХАЛЬС-ны суулгац нийлүүллээ.

Монгол оронд тариалж буй жимс жимсгэний төрөл зүйлийг олшруулахын тулд шинэ сортын жимс импортолж, нутагшуулан ургуулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон жимс бол ХӨХ ДАЛАН ХАЛЬС юм.

Туршилтын журмаар монголд оруулж ирэн тариалсан боловч нийтийн хүртээл болж чадаагүй байна. Хөх далан хальсны суулгац олдоц муутай байгааг харгалзан үзээд GIZ ЭТИС хөтөлбөрөөс 250ш суулгацыг ОХУ-аас импортолж Аймгийн ЭШХүрээлэн, МҮХАҮТанхимын Увс аймаг дахь салбарын дэргэдэх кластерын багийн “Чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, тариаланчдад гэрээлэн өгч тариалуулан цаашид суулгац үржүүлэн тархаах бодлого барьж байна. Тариалагчид 2020 оны 06 сарын 30 хүртэл 3 сар тутам ЭТИС хөтөлбөрт үр дүнгийнхээ талаар тайлагнан ажиллана.

 

Аймгийн ЗДТГ, ХХААГ.

 

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 6 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 17 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-27
Өдөр: 19 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-28
Өдөр: 21 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-29
Өдөр: 25 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-30

Цахим холбоос