“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Улаанбаатар НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ) нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжиж Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Монголд нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох, Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, зохистой ажлын байр бий болгох нийтлэг зорилтын хүрээнд олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлдвэрлэлд техникийн туслалцаа дэмжлэг үзүүлж байна.

Монголоос Европын Холбооны улс орнуудруу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох тарифын хөнгөлөлттэй нөхцөл болох GSP+, Япон - Монголын худалдааны хэлэлцээр зэрэг гадаад худалдааны таатай нөхцөлүүд бүрдсэн байдаг. Үүнд хувийн хэвшлийн салбар, ялангуяа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжтой. Ингэхдээ ажлын байранд зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын зарчмуудыг дагаж мөрдсөн, хүн, амьтны эрхийг зөрчөөгүй ёс зүйтэй үйлдвэрлэл эрхэлдэг, стандартын шаардлага хангасан гэдгээ нотолж байж бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын гэрээ, конвенц, Тогтвортой хөгжлийн зорилт 8-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, зохистой хөдөлмөр эрхлэлтийн тухай тодорхой тусгасан байдаг.

Иймд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд ХНХЯ, түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ), ХХААХҮЯ, МАШҮХолбоотой хамтран арьс шир боловсруулах үйлдвэрлэлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй осол гэмтлээс хамгаалах төдийгүй мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох боломж бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” олон улсын сургалтыг эхлүүлж байна. Сургалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын зөвлөх, арьс ширний үйлдвэрлэлийн ХАБЭА-н олон улсын эксперт Норберт Нейцвиз болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 60 гаруй сургагч багш нар оролцов.

Энэхүү сургалт нь Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ХАБЭА-н чиглэлээр мэргэших сургагч багш нарыг бэлтгэх зорилготой.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
30
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-23

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 17
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 19
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 51
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 41
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 51
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 36
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 32
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 44
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 48
  • 0
  • 2019-06-12

Цахим холбоос