ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Экспорт Олон улсын Худалдааны төв, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Канад Улсад суугаа ЭСЯ Хөдөө аж ахуйн бирж, хамтран “Монголын өв соёлын өдрүүд 2019” соёл уламжлалаа сурталчлах, “Монголд үйлдвэрлэв” Монголын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танилцуулах үйл ажиллагааг 4 сарын 23-наас 5 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Арга хэмжээ АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн 189 орны төлөөлөл байрлах төв цэг буюу Дэлхийн банкны үндсэн цогцолбор, Канад улсын Оттова, Торонто хотноо зохион байгуулагдсан.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсаас АНУ-ын зах зээлд экспортлох зорилготой гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулснаас гадна аж ахуй нэгжүүд америкийн хэрэглэгчдийн хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар судалж, АНУ, Канадын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтэцтэй танилцсан юм.

Монголын үйлдвэрлэгчиддээ олон улсын зах зээлд гарах гарцыг нээж өгөх, гадаадын зах зээлд нэвтрэхдээ олон улсын стандарт, хууль журмын хүрээнд амжилттай нэвтрэхэд нь туслах зорилготойгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан ХХААХҮ-ийн сайдад өнөөдөр \2019.06.10\ үйлдвэрлэгчид талархал илэрхийлж өөрсдийн амжилт, үр дүнгээ танилцууллаа.

Үзэсгэлэн худалдааны үеэр 10 гаруй аж ахуйн нэгж нийт 27000 долларын борлуулалт хийсэн бөгөөд үйлдвэрлэгчид шууд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулснаар цаашид бүтээгдэхүүний сайжруулалт дээр ихээхэн туршлага хуримтлуулж чадсан байна.

Мөн цөөнгүй аж ахуй нэгжүүд Хойд Америкийн зах зээл дээр цаашид хамтран ажиллах тал дээр санал авсанаа салбарын сайдад хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Экологийн цэвэр бүтээгдэхүүн бүхий үндэсний дахин давтагдашгүй үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд брэнд болгох их үйлсэд хамтдаа зүтгэж байгаа үндэсний үйлдвэрлэгчиддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсээд Дэлхийн банкнаас ирүүлсэн батламжийг гардууллаа.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
30
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-23

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 17
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 19
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 51
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 41
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 51
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 36
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 32
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 44
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 48
  • 0
  • 2019-06-12

Цахим холбоос