ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

Манай улсын малчид, тариаланчид, зөгийчид, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдгээ баталж чадахгүй байгаа явдал юм. Хэрэв “байгалийн гаралтай”, “100 хувь цэвэр”, “органик” гэдгээ баталж чадвал харьцангуй бага өртгөөр чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, орлогоо өсгөх боломжтой.

Олон Улсад органик хүнсийг баталгаажуулах хэд хэдэн төрлийн арга байдгаас харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, “Органик хүнс мөн” гэдгийг хамтаараа баталгаажуулах нь хамгийн бодитой, богино хугацаанд хэрэгжих боломжтой гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэн, энэ тухай Органик хүнсний тухай хууль, түүнийг дагалдах журамдаа тусгаж, эдгээр эрх зүйн баримт бичгийг олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг хангах зорилготой “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын ажлыг жил бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Дээр дурдсан боломжийг бүрдүүлэх, хууль, журмыг хэрэгжүүлэх, сарын ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс АДРА Монгол Олон Улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл нь органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсад хөгжүүлэх эхлэлийг Сэлэнгэ аймагт тавьж, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, эргээд орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй эрхэлдэг Сэлэнгэ аймгийн анхан шатны 30 хоршоо, нэг дундын хоршоог сонгон авч төсөлдөө хамруулж, тэдний органик хөдөө аж ахуй, органик хүнс үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх, чадавхжуулах олон төрлийн сургалт явуулж, тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн, иргэд, хоршоодын талбайгаас хөрс, усны дээж авах, шинжлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

Үүний үр дүнд төсөлд хамрагдаж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих сүүн булаг”, Шаамар сумын “Органик бал”, Сант сумын “Усан хээр” хоршооны нийт 21 ногоочин өөрсдийн санаачилгаар “Сэлэнгэ органик” нэртэй хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, органик хүнс үйлдвэрлэлд шилжиж байгаагаа илэрхийлж, тангараг өргөлөө.

Тэд, "...зөвхөн органик үйлдвэрлэлд зөвшөөрөгдсөн бодисыг зааврын дагуу хэрэглэж, химийн гаралтай пестицид, ургамал хамгаалах бодис, фунгицид, гербицид, эрдэс бордоо, ургалт дэмжих бодис, нийлэг даавар зэрэг бодисыг шууд болон шууд бус замаар өөрийн үйл ажиллагаанд ашиглахгүй. Хөрсний үржил шимийг байгальд ээлтэй, хөдөө аж ахуйн тогтвортой зарчим бүхий сэлгээ, компостон бордоо, хучлага таримал тарих болон ногоон бордуурт уринш хэрэглэн нэмэгдүүлнэ" гэдгээ тангараглаж, үйлдвэрлэл эрхлэгч болон хэрэглэгч, хараат бус гишүүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулав. Хамтран ажиллах гэрээнд талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагын арга хэмжээг нарийвчлан тусгасан байна.

Сэлэнгийн долгио чуулгад өчигдөр (2019.06.13) болсон "Хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулах, тангараг өргөх ёслолын ажиллагаа"-г нээж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, АДРА Монгол Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн менежер Г.Цэцгээ нар үг хэлж, органик хөдөө аж ахуйн ач холбогдол, органик хүнсийг баталгаажуулахын давуу талыг онцоллоо. Мөн Сэлэнгэ таван хайрхан дундын хоршооны дарга Ч.Оюунтуяа хамтын баталгаажуулалт гэж юу вэ, Сэлэнгэ органик хамтын баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааны талаар оролцогчдод танилцуулсан юм.

Энэ үеэр органик хөдөө аж ахуй нь сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, механик ба биологийн аргаар хортонтой тэмцэх замаар байгаль эх дэлхий, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, хөдөө аж ахуй эрхлэх дэвшилтэт хэлбэр. Олон улсад органик хүнс үйлдвэрлэхдээ хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, ургамал, хорхой шавж, ус, агаарыг нэгэн цул гэж үзэн, элдэв химийн бодис, пестицид, антибиотик хэрэглэдэггүй болохыг тодотгов.

Ийнхүү орон нутгийн хоршоод хамтран хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орж, бие биенээ хянаж, хамтын хүч, оролцоотойгоор органик хүнс үйлдвэрлэж байгаагаа баталгаажуулан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "байгалийн гаралтай", "органик" гэдгийг илэрхийлсэн тэмдэг авч, эрүүл, чанартай хүнсийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдийн гарт шууд хүргэх боломжтой болж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-23
Өдөр: 26 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-24
Өдөр: 24 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-25
Өдөр: 22 ℃
Шөнө: 12 ℃
2019-07-26

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 90
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 94
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 116
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 115
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 122
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 104
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 103
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 96
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 105
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 111
  • 0
  • 2019-07-01

Цахим холбоос