“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАНГАМЖ” СЭДЭВТ ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН БОЛОВ

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАНГАМЖ” СЭДЭВТ ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН БОЛОВ

“Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Хүнсчдийн онц чуулган өнөөдөр боллоо. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын Хүнсний аюулгүй байдал, хангамжийн өнөөгийн төвшин, хүнсний салбарт тулгамдаж буй асуудал, тус салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам гэсэн үндсэн гурван агуулгаар чуулж байна.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва “Монгол Улсын Хүнсний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, ШУТИС-ийн ҮТС-ийн захирал, Доктор, Дэд профессор Ж.Туяацэцэг “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ, чиг хандлага”, Технологийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Гавьяат багш Б.Барамсай “Хүнсний салбарын хүний нөөцийн асуудал”, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амарсайхан “Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах” сэдэвт илтгэлүүдийг тавьсан юм.

Ийнхүү хүнсний салбарын сүлжээнд оролцогчид чуулганд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн Монгол улсын Хүнсний салбарын бодлого, эрхзүйн баримт бичгийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилго, чиглэлийг тусгасан зөвлөмжийг боловсруулан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гардуулан өгч, Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт тус тус хүргүүлэхээр болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
12
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -1 ℃
2019-10-18
Өдөр: 7 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-19
Өдөр: 9 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 0 ℃
Шөнө: -8 ℃
2019-10-21

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 7
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 9
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 6
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 10
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 46
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 23
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 133
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 33
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 39
  • 0
  • 2019-10-09

Цахим холбоос