ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг салбарын яам зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Багахангай, Багануур дүүрэгт энэхүү төвийг байгуулах ажлыг эхлүүлснээр нийслэлийн бүх дүүрэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвтэй болж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өнөөдөр \2019.07.04\ Чингэлтэй дүүрэгт байгуулагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулагдсан энэхүү төв нь 4 давхар 864м.кв талбайтай юм. Тус дүүрэг 160 мянган хүн амтай, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг олон иргэн аж ахуй нэгж байдаг учраас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХХААХҮ-ийн сайдад онцлон хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжихээр төсөвт хөрөнгийг нь суулгуулж богино хугацаанд ашиглалтад оруулж санаачилга гарган ажиллаж байгаа М.Оюунчимэг гишүүндээ талархаж байна. Цаашдаа энэ төвийн үйл ажиллагаа иргэд, үйлдвэрлэгчиддээ өгөөжөө өгч өрхийн үйлдвэрлэлээс дунд, том аж ахуй нэгжүүд төрөн гарна гэдэгт итгэж байна. Гол нь төвийн үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхитэй явуулах тал дээр салбар яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал гэлээ .

Чингэлтэй дүүрэг дэх Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг болон бусад албаны хүмүүс оролцож Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо .

Эх сурвалж: ХХААХҮЯам



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-22
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-23
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-24
Өдөр: 24 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-25

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 83
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 93
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 113
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 111
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 118
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 99
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 98
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 91
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 96
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 105
  • 0
  • 2019-07-01

Цахим холбоос