ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хоккайдо мужийн Засаг даргын орлогч Цүчия Шүнсүкэ тэргүүтэй тус мужийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, Өргөмжит консул, Япон Улсын Либерал Ардчилсан намын генсек Такэбэ Цүтомү болон МУ-ын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Дэд сайд Ж.Сауле МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Эрчимжсэн МАА-г хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр", Японы Олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагатай хамтран салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.

Цаашид салбарын боловсон хүчнийг Хоккайдо мужийн фермерийн аж ахуйд дадлагажуулах, мэргэжилтнүүдийг бэлтгэх, эрчимжсэн МАА-н салбарт хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, Япон Улсын фермерийн аж ахуйн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх тухай санал солилцов. Дэд сайд Ж.Сауле Монгол улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа чацаргана, мах махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг Хоккайдо мужид экспортлох, эрх зүйн орчныг бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Талууд уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулахаар тохиролцов.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-22
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-23
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-24
Өдөр: 24 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-25

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 84
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 93
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 114
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 111
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 118
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 100
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 98
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 91
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 96
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 106
  • 0
  • 2019-07-01

Цахим холбоос