ХХААХҮЯ-ИЙН САЙД Ч.УЛААН НОЁН МАНУЭЛ АНГЕЛ ГОНЗАЛЕЗ ГАРСИАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ХХААХҮЯ-ИЙН САЙД Ч.УЛААН НОЁН МАНУЭЛ АНГЕЛ ГОНЗАЛЕЗ ГАРСИАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Испани улсын Zara’s компани болон түүний толгой компани болох Индитекс группийн төлөөлөгч, “IBC Del Valle” группийн ерөнхийлөгч ноён Мануэл Ангел Гонзалез Гарсиа тэргүүтэй “Саравэ” компанийн ерөнхийлөгч ноён З.Тэлмэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх н.Энхбаяр нарыг өнөөдөр /2019.07.22/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Мануэл Ангел Гонзализ Гарсиа Монгол улсад анх удаа ирж буй боловч их дотно санагдаж байгаагаа онцлоод арьс ширний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Испанийн олон компаниуд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон “Дархан арьс ширний цогцолбор” төсөл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд IBC Del Valle групп нь “Саравэ” компанитай бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаад эхэлснийг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан арьс ширний үйлдвэрлэлийн салбарт технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын тал дээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, саналыг хүлээн авч цаашдын хамтын ажиллагаанд хуулийн хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
7
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 3 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22
Өдөр: 4 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-23

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 10
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 9
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 180
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 13
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 26
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 19
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 25
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 15
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 21
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 65
  • 0
  • 2019-10-14

Цахим холбоос