“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Монгол-Хятадын экспо” 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байгаа бөгөөд өчигдөр /2019.08.05/ үзэсгэлэн яармаг зохион байгуулах дэд ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг хуралдаж үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэж баталлаа. Экспо арга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Стандарт хэмжил зүйн газар, байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

БНХАУ-ын талаас хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн байна. Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, ложистик, бүртгэл зэрэг асуудлыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хариуцан ажиллах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа 2019 оны 8 дугаар сарын 2-ноос 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл дээрх 3 байгууллага дээр зэрэг хийгдэж байна. Иймд тус үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчид доорх утсаар холбогдож бүртгэлээ хийлгэнэ үү.

Мүхаүт-тай холбоо барих утас: 312371, 99915000, 89005060

Мишээл экспо ххк-тай холбоо барих утас: 99116234

Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоотой холбоо барих утас: 88101199

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
21
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 9 ℃
2019-08-20
Өдөр: 22 ℃
Шөнө: 10 ℃
2019-08-21
Өдөр: 22 ℃
Шөнө: 10 ℃
2019-08-22
Өдөр: 22 ℃
Шөнө: 10 ℃
2019-08-23

МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕИЙН ХЭМЖЭЭ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАВ

  • 47
  • 0
  • 2019-08-14

ХХААХYЯ-НЫ ТНБД-ЫН АЛБАН ҮҮРГИЙГ ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЖАМБАЛЦЭРЭН ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 57
  • 0
  • 2019-08-14

“ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ” СУРГАЛТ, СЕМИНАР, ТУРШЛАГА СУДЛАХ ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

  • 53
  • 0
  • 2019-08-14

“ХАНБОГД КАШИМЕР” ХХК СҮЛЖМЭЛ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДЛАА

  • 41
  • 0
  • 2019-08-13

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 112
  • 0
  • 2019-08-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БНСУ-ЫН НАКСЕН ХОРШООНЫ ДАРГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 129
  • 0
  • 2019-08-01

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

  • 156
  • 0
  • 2019-08-01

МАЛЫН СҮРГИЙН ЭРГЭЛТИЙГ ТООЦООЛОХ ПРОГРАММЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

  • 197
  • 0
  • 2019-07-25

"ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ" аян

  • 222
  • 0
  • 2019-07-25

ХХААХҮЯ-ИЙН САЙД Ч.УЛААН НОЁН МАНУЭЛ АНГЕЛ ГОНЗАЛЕЗ ГАРСИАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 206
  • 0
  • 2019-07-24

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1979 онд төгссөн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • 57
  • 0
  • 2019-08-12

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1989 онд төгссөн хамт олон 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 26
  • 0
  • 2019-07-01

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА.

  • 41
  • 0
  • 2019-07-08

Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарьд хүндэтгэл үзүүлж "Цолны мялаалга наадам" зохион байгууллаа

  • 712
  • 0
  • 2019-07-22

Хавчуу, Гануу чиглэлийн эвдэрсэн замуудыг засаж сайжрууллаа

  • 258
  • 0
  • 2019-06-26

СУМЫН ТӨВИЙН БЕТОНОН АВТО ЗАМ 220 МЕТРЭЭР НЭМЭГДЛЭЭ

  • 37
  • 0
  • 2019-07-21

ЦЭЦГИЙН МАНДАЛД ХАЙС, ХАШАА БАРИХ АЖИЛ БҮРЭН ХИЙГДЛЭЭ

  • 349
  • 0
  • 2019-06-19

БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

  • 537
  • 0
  • 2019-06-27

БӨХМӨРӨН СУМЫН БАРУУН ГОЛ ХОРООЛОЛД УХААЛАГ СИСТЕМ БҮХИЙ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛЛОО.

  • 306
  • 0
  • 2019-06-24

БӨХМӨРӨН СУМЫН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

  • 33
  • 0
  • 2019-07-04

Цахим холбоос