МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХБНГУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХБНГУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Улаан төлөөлөгчийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд Монгол-Германы хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Мөн тэрээр ХБНГУ-тай Био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, органик хүнсийг баталгаажуулж, экспортлох бодит боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чингэхдээ тархавар зүй, оношилгоо эмчилгээ, гоц халдварт, халдварт өвчин, празит, шимэгдэгч өвчин зэрэг салбарын малын эмчийг давтан сургах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа арьс шир боловсруулах үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр боловсон хүчний чадавхийг ХБНГУ-д дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

ХХААХҮ-ийн сайдын тавьсан саналыг ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахьТөрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел болон тус Улсын албаны төлөөлөл нааштайгаар хүлээн авч эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг суралцуулах бүрэн боломж бололцоо байгааг илэрхийлсэн. Ингэхдээ холбогдох байгууллагууд хооронд тэр дундаа Хөдөө аж ахуйн сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, харилцан мэргэжилтэн солилцох, туршлага хуваалцах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ. Талууд ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Германы мах махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүн тэр дундаа олон төрлийн бяслаг, гүүний саам үйлдвэрлэх дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, бусад шаардлагатай материалуудыг оруулж ирэхэд урт хугацааны нэн хөнгөлөлттэй хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох боломжийг хамтран эрэлхийлэхээр боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯам



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
12
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -1 ℃
2019-10-18
Өдөр: 7 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-19
Өдөр: 9 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 0 ℃
Шөнө: -8 ℃
2019-10-21

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 7
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 9
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 6
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 10
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 48
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 135
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 35
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 41
  • 0
  • 2019-10-09

Цахим холбоос