МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХ, ДАРШЛАХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА НЭВТРҮҮЛЭЭ

МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХ, ДАРШЛАХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА НЭВТРҮҮЛЭЭ

Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон- Алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаанын ололтыг нэвтрүүлэх төв 2018, 2019 онд Төв аймгийн Сүмбэр, Борнуур суманд малын ногоон тэжээл, царгас тариалах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд эрчимжсэн аж ахуй эрхэлж буй малчид хамтран ногоон тэжээл тариалснаар өөрсдөө тэжээлээ үйлдвэрлэн, худалдан авах тэжээлийн зардлаа бууруулж чадсан байна. Малчдын оролцоотой тариалалт хийснээр малчид тэжээл тариалах дадлага, туршлага олж авснаар цаашид аж ахуй эрхлэхэд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх, аж ахуйгаа эрхлэхэд хөрөнгө оруулалт болж байв

Малын холимог ногоон тэжээл нь байгалийн хадланг бодвол малд шингэх шингэц, шимт чанар сайтай учир малын ашиг шимийн гарцад сайнаар нөлөөлөх юм. Царгас олон наст ургамал нь нэгэнт тарьсан байхад жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл төдийгүй хөрсийг нөхөн сэргээдэг байна.

2018 онд Төв аймгийн Сүмбэр суманд 40 га-д, Борнуур суманд 30га-д харин 2019 онд Төв аймгийн Сүмбэр, Борнуур суманд тус бүр 30 га-д ногоон тэжээл, 5 га-д тус тус царгас тариалсан байна. 1 га талбайн 50 хувьд улаан буудай, 38 хувьд овьёос, 12 хувьд арвай тарихаар тооцоолжээ. Ингэж тарьсан тэжээлийн холимог нь энгийн малын тэжээлийг бодвол чанар сайтай байдаг учраас малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд тустай юм.

Төв аймгийн Борнуур, Сүмбэр суманд малын ногоон тэжээл тариалахад “Тайшир өргөө”- ХХК-тай хамтран 2 сумын Сумын бэлчээр ашиглах хэсгийн малчдын нийт 60 га талбайд тариалах холимог ногоон тэжээл, 10 га талбайд тариалах олон наст тэжээлийн ургамал болох царгасын сайн чанарын үрээр хангаж, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтай үрийн нормыг тооцоолон тарилтыг хийж гүйцэтгэжээ. Сум, орон нутгийн удирдлагаас дэмжиж бэлчээр ашиглах хэсгийн малчиддаа хүн хүч, техникийн туслалцаа үзүүлж ажилласан байна.

Энэ жил тэжээл тариалахдаа хугацаагаа зөв сонгож, хур чийг угтуулж тариалснаар тэдний тооцоолсноос илүү их ургац хураан авч, БАХ-ын малчид хөдөлмөрийн үр шимээ хүртэж байна.

Төв аймгийн Сүмбэр сумын Бэлчээр ашиглалтын хэсгийн малчид ногоон тэжээл хураан авч эхэлсэн байна. Энэ жил тариалсан ногоон тэжээлийн ургацынхаа 30 хувийг даршлах ажлын зохион байгууллаа. Даршилсан ногоон тэжээлийг ирэх хавар худалдаанд гаргаж, олсон орлогоороо үрийг худалдан авч тариалахаар төлөвлөж байна. Үлдсэн тэжээлийн ургамалын Бэлчээрийн ашиглалтын хэсгийн малчид өөрсдийн хэрэгцээнд ашиглах юм.

Төв аймгийн Борнуур суманд Тайшир өргөө ХХК малын ногоон тэжээл тариалж, хураалт үргэлжилж байна. Тус компани үхэр, хонины эрчимжсэн аж ахуйд ногоон тэжээл нийлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯАМ

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
9
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-19
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 2 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 19
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 14
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 16
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 9
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 14
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 48
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 140
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 37
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 43
  • 0
  • 2019-10-09

Цахим холбоос