Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "МӨРӨӨДЛИЙН ЦЭЦЭГТЭЙ ХҮҮХЭД НАС" уриан дор Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг

                Баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд, Увс аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүн Д. Батсайхан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э. Насанбат, НБХ-ийн дарга С. Амраа , ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа тэргүүтэй Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд оролцож хүүхэд багачууддаа хүндэтгэл үзүүллээ. Хилийн цэргийн 0245-р ангийн хөгжмийн салааны үлээвэр найрал хөгжмийн хамт, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, ЕБС-ийн ӨУБ-ын сурагчид оролцсон хүүхэд багачуудын хүндэтгэлийн жагсаал, Аймгийн Засаг даргын нэрэмжит "АВЬЯАС-2018" уралдааны шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Баярын үеэр Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагтай хамтран "УНАДАГ ДУГУЙ"-н тэмцээн, БТСГ-тай хамтран 2 насны ангилалаар "ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН" Улаангом сумын ИТХ, БТСГ, Нархан 3-р цэцэрлэгтэй хамтран цэцэрлэгийн насны 64 бөхийн барилдаан зэрэг уралдаан, тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, оролцсон хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Мөн Засгийн Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын шагналаар аймгийн 25 шилдэг хүүхдийг шагналаа.Ийнхүү ГБХЗХГ-аас Зорилтот бүлгийн 100 хүүхдэд гэрээр зочилж, гарын бэлэг өгч, баярын мэнд хүргэхээс гадна урлагийн номер үзүүлсэн 300 хүүхдийг хамруулаад нийтдээ 500 хүүхдэд бэлэг өгч баярлуулав. Мөн хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелж байхыг билэгдсэн хүслийн шаар хөөргөхөөс гадна уламжлал ёсоор 115 ээжид аймаг, сумын удирдлагууд алдарт эхийн нэг, хоёрдугаар одон гардууллаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
9
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -4 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -6 ℃
2020-10-03
Өдөр: 7 ℃
Шөнө: -2 ℃
2020-10-04
Өдөр: 11 ℃
Шөнө: -2 ℃
2020-10-05
Өдөр: 11 ℃
Шөнө: -4 ℃
2020-10-06

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, сангийн яамны удирдлага, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн гишүүд төлөөлөгч нар Боршоо боомтод ажилласан тухай мэдээлэл

  • 30
  • 0
  • 2020-09-30

“ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бүсчилсэн сургалт Увс аймаг дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа

  • 29
  • 0
  • 2020-09-30

Хуушуур хийх арга

  • 54
  • 0
  • 2020-09-29

Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгууллагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 8 цагт хаана

  • 1831
  • 0
  • 2020-07-07

2020 оны хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө

  • 1950
  • 0
  • 2020-07-02

ХҮЛЭМЖИЙН СУРГАЛТ

  • 1927
  • 0
  • 2020-06-22

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • 1800
  • 0
  • 2020-06-08

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ

  • 2120
  • 0
  • 2020-05-29

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

  • 2010
  • 0
  • 2020-05-28

Татварын хэлтсийн конторын барилгын шав тавих ёслол болов

  • 1144
  • 0
  • 2020-05-28

Цахим холбоос