Зарлал
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 7-10-ны хооронд аймгийн ГБХЗХГ-ын байранд, мөн 10-ны өдрийн 12 цагаас орой 17 цаг хүртэл, 11-ний өглөөний 6 цагаас 8 цаг хүртэл аймгийн морь барианы газарт тус тус бүртгээд хаах тул уяачид хүүхдүүдээ амжиж бүртгүүлээрэй.
Энэ жилийн баяр наадам нэг өдөр болох тул уяачид хариуцлагатай байж, цагтаа хүрэлцэн ирж бүртгүүлнэ үү.
Тавигдах шаардлага: Стандарт хувцастай, даатгал хийлгэсэн байх шаардлагатай.
Жич: Морь барианы газарт хүүхдийн өмсгөл түрээсээр ирж байгаа. Нэг хувцас 10.000 төгрөг.
Увс аймгийн ГБХЗХГ
Утас: 70452525, 70452424