Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын дарга, аймгийн мал эмнэлгийн газрын даргатай байгуулсан 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Улсын мал эмнэлгийн төв лабораториос баталсан вакцины дараах мониторинг хийх удирдамжийн хүрээнд Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын дараах мониторинг буюу дархлааны түвшинг тогтоох ажлыг Улсын мал эмнэлгийн төв лабораторитой хамтран аймгийн хэмжээнд санамсаргүй сонголтын аргаар Өлгий, Өмнөговь сумдад зохион байгууллаа.
Вакцины дараах мониторинг шинжилгээнд 40 өрхийн 520 эм хурга, 520 эм ишиг, 120 эм тугал нийт 1160 толгой төл малыг хамруулсан.