Зорилго: Хөдөөгийн хүн амын 70%-ийг эзлэх малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулах үүднээс уг төсөл нь бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний маркетинг, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр сайн туршлагыг түгээх зорилготой. ШХА-нь малчдын байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах замаар Монгол Улсын мал аж ахуйн салбарт зориулсан хөрөнгө оруулалтынхаа тогтвортой байдлыг хангах зорилготой байна.
2017-2021 он
Төслийн хүрээнд мал эмнэлгийн нэгдсэн системийн ашиглалт, хянах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор цахим гарал үүслийн гэрчилгээний сургалтыг 2 удаагийн давтамжтайгаар сумдын МЭТ, МЭҮН-ийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дээр зохион байгуулсан.
Мөн орон нутгийн төсвөөс 70 сая төгрөгийг шийдвэрлүүлэн 41 ш таблет, 34 ш мобайл принтер, 16200 ш ээмэг, 4 ш бар код хувилагчийг худалдан авч сумдын МЭҮН-ийн эмч, махны үйлдвэрүүдэд хувиарлан олгосон.
Хүрсэн үр дүн: Хяналтын тогтолцоо сайжирч бүтээгдэхүүний чанар нэмэгдсэн