Малчин сумын Соёлын төвийн танилцуулга

Танилцуулга

Малчин сумын соёлын төвийн танилцуулга

Соёлын төвийн суурь нь1945 онд “УЛААН ГЭР” нэртэйгээр байгуулагдан анхны эрхлэгчээр нь Р.Шинэн ажиллаж,1950 оноос “УЛААН БУЛАН” болон өргөжиж эрхлэгчээр нь Ж.Довдон ажиллаж байжээ.1960 онд “КЛУБ”,1988 онд 12 орон тоотойгоор”СОЁЛЫН ТӨВ” нэртэйгээр үйл ажиллагаа явуулан1992 оноос 4 орон тоотойгоор ажиллаж байлаа. Соёлын төвийн эрхлэгчээр нийт 25 хүн,номын санчаар 7 хүн ,хөгжмийн багшаар 8 хүн ажиллаж байна. Тус сумын Соёлын төв 1965 онд байгуулагдсан бөгөөд 1988 оноос 12 орон тоотой тусгай үйлчилгээний машинтайгаар үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оноос 4 орон тоотой, 2007 оноос 5 орон тоотой 2011 оноос 9 орон тоотой , 2014 оноос 8 орон тоотойгоор соёл олон түмний ажлыг ард иргэдэд хөдөлмөрчдөд хүргэн үйлчилж байна.

2014 оноос соёлын төвийн эрхлэгчээр П.Цэцэгмаа номын санчаар , Ц.Уламбаяр , хөгжмийн багшаар Ц.Хосбаяр, бүжгийн багшаар Г.Өлзийбаяр, үйлчлэгч нярав О.Алтанцэцэг , слесарьч М.Баттөмөр нар ажиллаж байна. Соёлын төвийн эрхлэгчээр нийт 24 хүн, номын санчаар нийт 6 хүн , хөгжмийн багшаар нийт 7 хүн ажиллаж анхны багшаар Л.Борис , анхны эрхлэгчээр Ж.Цээлэй нар тус тус ажиллаж байжээ.

1991 оноос Арван баядын сум дундын Соёлын төв болсон юм. Соёлын төвийн эрхлэгчээр Б.Норслой жолоочоор нь Д.Гансүх нар ажиллаж байжээ. Малчин сумаас улс аймгийн чанартай томоохон урлаг соёлын наадамд оролцож , алдар нэрээ дуурсгасан олон авьяастан төрөн гарсан. 1986 онд зохиогдсон олон улсын Солонго киноны их наадамд Ж.Бизьяа , Ж.Хумбаа нар оролцож уг киноны гол дүрүүдэд тогложээ. 1990 онд болсон бүх ард түмний урлагийн их наадамд А.Баярмагнай , М.Жалк, Ш.Эрдэнэцэцэг нар оролцож М.Жалк МУ-ын тэргүүний уран сайханч цол тэмдгээр шагнагдаж , 1993-1995 онд зохиогдсон ардын их язгуур урлагийн их наадмаас хуурч , бийч Ж.Хумбаа , Д.Цээпэл нар алтан медалиар шагнагдсан юм.

1999 онд зохиогдсон “Увсын цэнхэр хязгаар ” наадамд сургуулийн дуу хөгжмийн багш Г.Цогтсайхан, Ц.Сайнгэрэл, сурагч Б.Мөнхзориг Н.Отгон-Өлзий нар амжилттай оролцжээ. 2001 онд Ардын урлагийн их наадмаас М.Жалк алтан медаль , Ж.Хумбаа , Я.Цэгээн нар хүрэл медаль тус тус хүртжээ.

2006 онд Манай хамт олон хийсэн ажлаараа бусдыгаа хошуучлан “Тэргүүний соёлын төв ” өргөмжлөлөөр шагнагдсан. Мөн 2006 онд их монгол улс байгуулагдсан 800 жилийн ойг угтсан Баруун монгол түмний уламжлалт бий-биелгээний наадамд амжилттай оролцож байсан. Бид бүхэн Малчин сумынхаа олон арван урлагийн авьястнуудаараа бахархаж байдаг. Үүнд арван баядын хошууны нэрт туульч Р.Лхагва,монгол улсын гавьяат жүжигчин Ч.Загиржав.бийч хуурч Ж.Хумбаа,бийч М.Жалк,дархан хотын залуучууд театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан СТА хөдөлмөрийн гавьяаны улаан туган одонт Х.Түүвэй,МУГЖ морины дуучин Г.Батбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норов СУИС-ийн магистр багш дуучин Ш.Эрдэнэцэцэг нарыг нэрлэж болно. 2007 оноос одоог хүртэл 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Эрхлэгч,Номын санч,Хөгжмийн багш,бүжгийн багш,үйлчилгээний ажилтан.

Одоогийн Эрхлэгч П.Цэцэгмаа,Номын санч Ц.Уламбаяр,Хөгжмийн багш Ц.Хосбаяр,Бүжгийн багш Г.Өлзийбаяр, үйлчлэгч,нярав О.Алтанцэцэг

“Улаан гэр”,”Улаанбулан”,”Соёлын төв”-ийн эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс

1.Р.Шинэн

2.Ж.Данзан

3.Ж.Довдон 1945-1947

4.Д.Дамдинсүрэн 1947-1950

5.Н.Лүүвээ 1950-1960

6.Ж.Зандан 1960- 1965

7.З.Оюундэлгэр 1965-1969

8.Батжаргал 1969-1975

9.Ч.Загиржав 1975-1976

10.Н.Оюунгэрэл 1976-1979

11.Г.Чонодоо 1979-1980

12.М.Өлзийдэлгэр 1980-1981

13.З.Оюундэлгэр 1981-1982

14.Ц.Ичинхорлоо 1982-1985

15.Ш.Эрдэнэцэцэг 1985-1987

16.Ц.Цогтгэрэл 1987-1989

17.Л.Борис 1989-1990

18.Б.Норслой 1990-1992

19 Б.Батсүх 1992-1993

20.Б.Болормаа 1993-1997

21.Д.Ганбат 1997-2001

22.Я.Цэгээн 2001- 2007

23.Б.Ариунболд 2007-2008

24.Н.Энхтуяа 2008-2014

25 П.Цэцэгмаа 2014 –оос одоог хүртэл

Номын санчаар ажиллаж байсан хүмүүс

1.Ж.Цээлэй 1962-1964

2.Б.Лхамхүү 1964-1968

3.Н.Зугдаа 1968-1970

4.Ё.Дүүрэн 1970-1973

5.Ж.Бизьяа 1973-1984

6.Ө.Догьнэмэх 1984-2010

7.Ц.Уламбаяр 2010 оноос одоог хүртэл

Хөгжмийн багшаар ажиллаж байсан хүмүүс

1.Л.Борис 1988-1990

2.З.Оюундэлгэр 1990-1991

3.Б.Болормаа 1991-1994

4.Д.Ганбат 1994-1997

5.Н.Болормаа 1997- 2006

6.Б.Ариунболд 2006- 2007

7.Г.Цогтбаяр 2007-2009

8.М.Отгонбаяр 2009-2011

9 А.Мөнхтуяа 2011-2012

10 Ц.Хосбаяр 2012 оноос одоог хүртэл

Бүжгийн багшаар ажиллаж байсан хүмүүс

1.П.Цэцэгмаа 2008-2014

2.Б.Мөнхзул 2014-2016

3.П.Уянга 2016-2017

4 Г.Өлзийбаяр 2017 оноос одоог хүртэл тус тус ажиллаж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Өдрийн салхины хурд м/с
Шөнийн темпратур ℃
Шөнийн салхины хурд м/с
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃

Цахим холбоос