Увс аймгийн Малчин сумын танилцуулга

Малчин сумын танилцуулга

 

Увс аймгийн Малчин сумын танилцуулга

1931 оны эхээр Увс аймагт Өлзийдэлгэр, Баянхайрхан болон залаа хайрхан сумын хагасаар Малчин сумыг нэгтгэн байгуулж сумын төвийг Цалгар хэмээн нэрэлжээ. Тус сум анх 600 гаруй өрх, 2600 гаруй хүн ам, 90.2 мянган толгой мал 8 багтайгаар байгуулагдаж байсан. Одоо сумын ЗДТГ, ЕБС, Хүүхдийн Цэцэрлэг, ЭМТ, Соёлын төв, 4 баг, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 49 аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлээс 1346 км, аймгийн төвөөс 112 км алслагдсан.
Малчин сумын нийт хүн ам нь Монгол үндэсний томоохон ястан болох баядууд ба 20 гаруй ураг овогт хуваагддаг. Газар нутгийн нийт хэмжээ 402.8 мянган га бүх нутгийн 3/2 хувь нь талархаг их нуурын хотгорын бүсэд багтана.Сумын газар нутгийн ойн талбай 8882 га бөгөөд ойгоор бүрхэгдсэн 7356 га байх ба бүрхэгдсэн талбайд ихэнхдээ хар мод голлон тархсан, модлог жимсний 30 гаруй нэр төрлийн ургамал ургадаг. 2018  оны жил эцэсээр нийт 166560 толгой мал тоолуулсан, 670 өрх 2515 хүн амтай. Тус сумын малч хөдөлмөрч, ажилсаг баатарлаг ард олны дундаас Сүхбаатарын одонгоор-3, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 19, Алтан гадас одонгоор-70 гаруй хүн шагнагдаж, өвлийн спортын төрөл цанийн тэмцээнээс 360 гаруй медаль хүртжээ.

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
3
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 3 ℃
Шөнө: -9 ℃
2020-10-26
Өдөр: 4 ℃
Шөнө: -9 ℃
2020-10-27
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2020-10-28
Өдөр: 3 ℃
Шөнө: -3 ℃
2020-10-29

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, сангийн яамны удирдлага, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн гишүүд төлөөлөгч нар Боршоо боомтод ажилласан тухай мэдээлэл

  • 375
  • 0
  • 2020-09-30

“ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бүсчилсэн сургалт Увс аймаг дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа

  • 278
  • 0
  • 2020-09-30

Хуушуур хийх арга

  • 359
  • 0
  • 2020-09-29

Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгууллагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 8 цагт хаана

  • 2081
  • 0
  • 2020-07-07

2020 оны хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө

  • 2282
  • 0
  • 2020-07-02

ХҮЛЭМЖИЙН СУРГАЛТ

  • 2130
  • 0
  • 2020-06-22

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • 1865
  • 0
  • 2020-06-08

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ

  • 2196
  • 0
  • 2020-05-29

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

  • 2074
  • 0
  • 2020-05-28

Татварын хэлтсийн конторын барилгын шав тавих ёслол болов

  • 1188
  • 0
  • 2020-05-28

Цахим холбоос