Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн танилцуулга

Баянхайрхан багийн танилцуулга

           Баянхайрхан багийн танилцуулга

  Баянхайрхан баг нь  баядын олон жил тахиж дээдэлж ирсэн уулаараа овоглосон бөгөөд уг ууланд төрөл бүрийн жимс, ургамал шилмүүст модтой, төрөл бүрийн ан амьтан жигүүртэн шувуудтай. Тус багт шаазгай, чоно долоо, Харнууд, Борлууд, Салдангууд, Харагчууд овог голлон амьдардаг.

        1959 оноос 1992 оны хооронд  МАА-н бригадын даргаар Д.Баглай, Л.Дорж, Т.Дүгэр, Б.Хаянхярваа, тоо бүртгэгчээр Ж.Монтой, М.Батсуурь, Д.Батчулуун  Хүний эмчээр Д.Алтан, Г.Чулуун Малын эмчээр Я.Буянтөр, Ж.Төмөр, Д.Цэрэв, Мал зүйчээр  Б.Хаянхчрваа, Д.Батнацаг,  Ц.Норжмаа Агентаар М.Биндэрьеэ, Ц.Сүрнээ, М.Батаа, Н.Дорж, П.Ганболд, Нярваар Д.Батаа, Н.Самбуу нар ажиллаж байв.

      Багийн ИНХ-ын даргаар Б.Гантөмөр, Д.Хөхөө, М.Мандал, Б.Ганхуяг нар ИНХ нь 5 тэргүүлэгчтэйгээр  ажлаа явуулж байна. 2017 оны жил эцэст 160 өрх, 624 хүн ам, 45614  толгой мал тоолуулса.  Тус багаас М.Дашзэвэг, Б.Доржсүрэн, Ц.Батсүх, Б.Дүмбэн, Я.Майдар, П.Шаранхүү, Б.Эрдэнэбат, Д.Пүрэвдорж, Б.Доржготов, П.Гүнтэв, Ж.Батсайхан, Ш.Ганбат, П.Өлзий-Орших, Б.Цэнгэл,  Б.Ганбат, П.Гантөмөр, Ц.Баярсайхан, Г.Ганхуяг, нарын мянгат малчид төрөн гарлаа. Улсын хошой аварга Ж.Данзан, , аварга З.Довоо, Б.Зандан, О.Янжив,, Ма зодов, Улсын аварга тууварчин С.Дэмбэрэл,  Улсын залуу аварга малчин С.Зандан, М.Дарьсүрэн, До.Янжив нар төрөн гарсан билээ.

Баянхайрхан багийн  Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:

1. 1992-1994 он Б.Басан

2. 1994– 1996 он Д.Цэцэгбал

3. 1996-2000 он Ш.Цогт-Очир

4. 2000-2004 он Ху.Буян

5. 2004-2007 он Ш.Цогт-Очир

6. 2007-2008 он Ц.Баттулга

7. 2008-2012 он Б.Сайжрах

8. 2012-2016 он Ш.Цогт-Очир

9. 2016 оноос  Ш.Цогт-Очир  тус тус ажиллаж байна.

Баянхайрхан багийн засаг дарга

Ш.Цогт-Очир  Утас:93222096

Баянхайрхан багийн ИНХ-ын дарга Б.Ганхуяг Утас:99305674

 

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Өдрийн салхины хурд м/с
Шөнийн темпратур ℃
Шөнийн салхины хурд м/с
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃

Цахим холбоос