Малчин сумын өвөлжилтийн мэдээ

Өвөлжилтийн мэдээ

МАЛЧИН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

       Сумын нийт хүн ам 2018 оны жил эцсээр  2518 болж 22 хүн амаар нэмэгдсэн. Үүнээс 1306 эмэгтэй 51.8%, 1212 эрэгтэй 48.2%  нийт 4 багийн 270 өрхийн 2518 хүн амтай.

      Малчин  сум 2018 оны жил эцсийн мал тооллогын дүнгээр нийт 166560 мянган толгой мал хонин толгойд шилжүүлснээр 225625 толгой үүнээс Тэмээ- 723, Адуу- 4600, Үхэр-6715, Хонь- 104503, Ямаа-50019 тоологдож 4737 толгойгоор өссөн дүнтэй байна.
        Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд: Малчид болон мал бүхий иргэд сумын дүнгээр 890 тн өвс, 97 тн гар тэжээл, 245 тн хужир шүү бэлтгэсэн байна. Сумын аюулгүйн нөөцөд 32 тн өвс татаж төвлөрүүлсэн.
 Баянмандал баг, Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт цасан бүрхүүл ихтэй мөсөн тахтай, нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -400-тай хонож байна. Цасны зузаан 15-25 см  цасан бүрхүүл тогтсон.

       Отроор бусад сумдад  нийт 24 өрх, хүн ам 100, үүнээс 0-5 настай хүүхэд-11, өндөр настан 6, жирэмсэн эх 1, ХБИ-1  байна. Бөхмөрөн суманд-11 өрх, Өлгий, Өмнөговь суманд-2 өрх, Цагаанхайрхан суманд-2 өрх, Сагил суманд-3 өрх, Хяргас суманд-5 өрх, Давст суманд-1 өрх , Бод бог нийт 21490 толгой  мал отроор өвөлжиж байна. Мөн цаашид цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 1, 2-р сард хүйтний эрч чангарч цас унавал өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Өдрийн салхины хурд м/с
Шөнийн темпратур ℃
Шөнийн салхины хурд м/с
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃

Цахим холбоос