Хүүхдийн цэцэрлэгийн танилцуулга

Малчин сумын хүүхдийн цэцэрлэгийн товч танилцуулга

товч танилцуулга

        Малчин сумын хүүхдийн цэцэрлэг 1960 онд 25 хүүхэд ,1 багш, 3 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд анхны эрхлэгчээр тухайн үед сургуулийн хөдөлмөрийн багш ажилтай С.Лхамжав гуай хавсран ажиллаж байжээ . Цэцэрлэгийн анхны багшаар түр курс төгссөн Б.Хумбаа ,Цэрэн тогоочоор Элээ ,асрагчаар Д.Буянжаргал манаачаар Дүүрэн , няраваар Хужаа /каменда / Данзан нарын хүмүүс ажиллаж байсан . Анхны цэцэрлэг нь 2 бүлгийн өрөө ,гал тогоо, агуулах гэсэн 4 жижиг өрөө бүхий тоосгон 1 давхар байртай байжээ .тухайн үед төр засгаас хүүхдийг асран хамгаалах байгууллагыг олноор байгуулж үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлсэний үр дүнд тус цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж 1966-1968 онд 50 гаруй хүүхэдтэй болж өргөжин 2 бүлэгтэйгээр ажиллах болсон байна . Улмаар 1966 онд Р.Батхүү Улаанбаатар хот дахь багшийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн багшийн ангийг төгсөн ирснээр мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн билээ .1970 онд Малчин нэгдлийн төслөөр 75 хүүхдийн Ясли цэцэрлэгийн байр барьж ашиглалтанд оруулсанаар яслийн 1 цэцэрлэгийн 3 бүлэгт нийтдээ 80-90 хүүхэд хамруулан ажиллаж байсан төдийгүй ,ясли 8 ,цэцэрлэг 10 гаруй багш ажилтантай болж мэргэжлийн багшаар хангагдан бага насны хүүхдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж сайжирч тодорхой үр дүнгүүд гарч байсан байна . 1973-1989 онд З.Дэлгэр 1989-1993 онд Т.Дээшин , 1993-1999 онд Ц.Мөнхөө нар эрхлэгчээр ажиллаж байв .цэцэрлэгт тухайн жилүүдэд Г.Бүрнээ ,Д.Цэндээ ,Р.Батхүү , Цэрэн нарын багш нар Аюуш ,С.Нажаа Б.Нацаг ,Цэзвээ нарын асрагч ,угаагч Ж.Ноорой тогооч Элээ ,манаач Ч.Цэнд , Б.Цэдэв нарын ... хүмүүс ажиллаж байжээ . 1989 оны намар улсын төсвөөр 2 давхар 100 хүүхдийн хүчин чадал бүхий ясли цэцэрлэгийн комбинат ашиглалтанд орж үндсэн 3 бүлэгт нийт 100 гаруй хүүхэд сурган хүмүүжүүлж , нийт 12 багш ажилчинтай болж үйл ажиллагаа нь улам цэцэглэн хөгжиж ирсэн билээ .



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
3
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 3 ℃
Шөнө: -9 ℃
2020-10-26
Өдөр: 4 ℃
Шөнө: -9 ℃
2020-10-27
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2020-10-28
Өдөр: 3 ℃
Шөнө: -3 ℃
2020-10-29

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, сангийн яамны удирдлага, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн гишүүд төлөөлөгч нар Боршоо боомтод ажилласан тухай мэдээлэл

  • 375
  • 0
  • 2020-09-30

“ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бүсчилсэн сургалт Увс аймаг дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа

  • 278
  • 0
  • 2020-09-30

Хуушуур хийх арга

  • 359
  • 0
  • 2020-09-29

Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгууллагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 8 цагт хаана

  • 2081
  • 0
  • 2020-07-07

2020 оны хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө

  • 2282
  • 0
  • 2020-07-02

ХҮЛЭМЖИЙН СУРГАЛТ

  • 2130
  • 0
  • 2020-06-22

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • 1865
  • 0
  • 2020-06-08

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ

  • 2196
  • 0
  • 2020-05-29

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

  • 2074
  • 0
  • 2020-05-28

Татварын хэлтсийн конторын барилгын шав тавих ёслол болов

  • 1188
  • 0
  • 2020-05-28

Цахим холбоос