ЗДТГ-ын танилцуулга

ЗДТГ-ын танилцуулга

ЗДТГ-ЫН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагыг хэрэгжүүлэх”, ЗЗНДНТУТХуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д аймгийн “Засаг даргын ажлын албаны үүргийг Тамгын газар гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах болсон.

      Сумын Засаг даргын Тамгын газар нь сумын ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр хангах, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй шуурхай хүргэх, нутгийн захиргааны байгууллагуудыг бодлогоор дэмжих, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангах, шийдвэрийн биелэлтэд хяналт шинжилгээ хийж, ололт амжилтыг урамшуулах, алдаа дутагдлыг засаж залруулах, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг арга зүйн зөвлөмжөөр ханган төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх бүхий Засаг даргын ажлын алба юм.

         Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Сумын засаг даргын тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай” 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 253 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн А/11 тоот захирамжаар баталсан Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны дагуу Захиргааны алба, Санхүүгийн алба, Хөдөө аж ахуйн алба гэсэн 3 албатай 17 орон тоотойгоор 4 багийн 2500 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

          Төрийн захиргааны байгууллагын манлайллыг дээшлүүлэх, хууль тогтоомж, Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, удирдлагыг цаг үеэ олсон зөвөлгөө, бүх талын үйлчилгээ, мэдээллээр хангах, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхэд байгууллагын эрхэм зорилго оршино.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-6
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -14 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -17 ℃
2020-11-27
Өдөр: -9 ℃
Шөнө: -18 ℃
2020-11-28
Өдөр: -9 ℃
Шөнө: -20 ℃
2020-11-29
Өдөр: -10 ℃
Шөнө: -20 ℃
2020-11-30

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, сангийн яамны удирдлага, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн гишүүд төлөөлөгч нар Боршоо боомтод ажилласан тухай мэдээлэл

  • 691
  • 0
  • 2020-09-30

“ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бүсчилсэн сургалт Увс аймаг дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа

  • 534
  • 0
  • 2020-09-30

Хуушуур хийх арга

  • 665
  • 0
  • 2020-09-29

Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгууллагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 8 цагт хаана

  • 2373
  • 0
  • 2020-07-07

2020 оны хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө

  • 2648
  • 0
  • 2020-07-02

ХҮЛЭМЖИЙН СУРГАЛТ

  • 2415
  • 0
  • 2020-06-22

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • 1909
  • 0
  • 2020-06-08

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ

  • 2252
  • 0
  • 2020-05-29

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

  • 2162
  • 0
  • 2020-05-28

Татварын хэлтсийн конторын барилгын шав тавих ёслол болов

  • 1243
  • 0
  • 2020-05-28

Цахим холбоос