Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар иргэдийн өөрсдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас үер болон усны ослоор 33 хүн, үүний дотор бага насны 8 хүүхэд амь эрсдсэн байна. Манай аймгийн тухайд 100 гаруй толгой мал үер усны улмаас хорогдсон мэдээтэй байна.

Ойрын өдрүүдэд манай аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай бороотой, борооны өмнө салхи шуурах, томоохон голуудын усны түвшин огцом нэмэгдэж үер усны эрсдэл үүсэх болзошгүй нөхцөл байдалтай байна.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах үүргийг хүргүүлж байна. Тухайлбал:

1. Аймаг, сумдын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх.

2. Аймаг, сумдын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах.

3. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах далан, суваг шуудууг шинээр гаргах, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах.

4. Бага насны хүүхдийг нуур, гол мөрний эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх, аялал зугаалгаар явахдаа иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, аюулгүй байдлаа хангаж ажиллах.

5. Голын ай сав, гуу жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж суурьшсан айл өрхийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх.

6. Хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавих, баталгаатай зам гүүрээр зорчих, тээврийн хэрэгслийн бэлэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
11
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -3 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 13 ℃
Шөнө: -2 ℃
2021-04-16
Өдөр: 15 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-17
Өдөр: 17 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-18
Өдөр: 15 ℃
Шөнө: 0 ℃
2021-04-19

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 18
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 20
  • 0
  • 2021-04-12

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН "ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 90
  • 0
  • 2021-04-02

ШИНЭ ХӨДӨӨ УВС ТӨСЛИЙН ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ИРГЭНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭНЭ.

  • 191
  • 0
  • 2021-03-31

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТУХАЙ АСУУДЛААР ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА. /ЦАХИМААР/

  • 102
  • 0
  • 2021-03-31

Байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудал, түүний шийдлийг эрэлхийлсэн судалгаанд оролцоно уу?

  • 75
  • 0
  • 2021-03-31

ИРЭХ САРД НИЙТ ТАРИАЛАНЧИЙГ ВАКЦИНЖУУЛНА

  • 122
  • 0
  • 2021-03-30

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД БАЙНГЫН ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 67
  • 0
  • 2021-03-30

Ахмадын хороогоор төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ

  • 45
  • 0
  • 2020-07-14

УВС АЙМАГТ ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ БҮРЭН СУУРИЛУУЛЖ, ШИНЖИЛГЭЭГ АЛБАН ЁСООР АЙМАГТАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.

  • 211
  • 0
  • 2021-03-25

Цахим холбоос