ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДАД  ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ  СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАЛАА.
Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран Увс аймгийн 18 сумын төсөвт байгууллагуудын нягтлан бодогч, ажлын хэсгийн ахлагч, гишүүд 100 гаруй албан хаагч, аймгийн төвийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын нягтлан бодогч, ажлын хэсгийн гишүүн бүгд 110 гаруй албан хаагчдад Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт"-ыг 2018 оны 9 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулж, гарын авлага, материалаар хангалаа. Уг сургалтаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлал, Үнэлгээний ажлын удирдлага, зохион байгуулалтын заавар, УИХ-ын 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлгэрмаа, Б. Гэрэлтуяа нар сургалт хийлээ. Хөрөнгийн үнэлгээний ажлын зорилго нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийж Засгийн газрын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл /газрын гэрчилгээ, кадастрын зураг, байршил зүйн зураг, ус, дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний зураг, барилгын давхар бүрийн зохион байгуулалтын схем г.м/-ийг нэгтгэн, Засгийн газрын хэрэгцээ, шаардлагыг хангахуйц архивын болон цахим мэдээллийг бүрдүүлэхэд оршино.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
8
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -1 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 9 ℃
Шөнө: -2 ℃
2018-10-21
Өдөр: 9 ℃
Шөнө: -2 ℃
2018-10-22
Өдөр: 10 ℃
Шөнө: -2 ℃
2018-10-23
Өдөр: 6 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-24

Цахим холбоос