Аймгийн Цагдаагийн газарт ашиглагдаж байсан УАЗ-31512 маркийн автомашиныг сэлбэг болгон ашиглах зорилгоор 400,0 мянган төгрөгөөр үнэлэн дуудлагаар худалдана.
Дуудлага худалдаа 2021 оны 03-р сарын 19-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явагдах тул сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд хөрөнгийн талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын 113 тоот өрөө, 70452828 дугаарын утсаар холбогдож авна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл аймгийн ЗДТГ-ын 113 тоот өрөөнд хүлээн авна.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Жич: Дуудлага худалдаанд оролцогчид нь корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг мөрдөж ажиллана!