Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, татварын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажиллах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2020 оны төсөв, төлөвлөгөөнд тусгагдасны дагуу тус хэлтсийн барилгыг шинээр барихаар болсон. Өнөөдөр барилгын шав тавих ёслолыг зохион байгуулж, уг арга хэмжээнд ТЕГ-н дарга Б.Заяабал, аймгийн ИТХ-н дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ЗДТГ-н дарга С. Батжаргал, СТСХ-н дарга Б.Эрдэнэсүрэн, Татварын хэлтсийн дарга М.Галсүрэн, Мана оюу Увс ХХК-ний захирал Д.Анхбаяр, ажилчид хамт олон оролцлоо.
Гэрээний дагуу барилгыг 2020 оны 12-р сарын 15-ний өдрийн дотор хүлээлгэж өгөх юм.