Тэс сум

Тэс сум - төрийн үйлчилгээ

Тэс сум

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Байнгын асаргаа шаардлагатай өндөр настан

1.Хувийн өргөдөл

2. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /асруулагч болон асран хамгаалагчийн/

3.иргэний үнэмлэхийн хуулбарууд /асрагч , асруулагч

4. багын засаг даргын тодорхойлолт

5.Сумын их эмчийн байнгын асаргаа шаарлагатайг тодорхойлсон тодорхойлолт

Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хүүхэд

1.Хувийн өргөдөл

2. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /асруулагч асран хамгаалагчийн/

3.иргэний үнэмлэхийн хуулбар асран хамгаалагч ,асруулагч төрсний гэрчилгээний хуулбар /асрагч , асруулагч

4. багын засаг даргын тодорхойлолт

5.Сумын их эмчийн байнгын асаргаа шаарлагатайг тодорхойлсон тодорхойлолт

6.ХБХ-ИЙН ЭМБНХ-ИЙН комиссын дүгнэлт

Замын зардал, рашаан сувилал /55нас хүрсэн эмэгтэй 60 нас хүрсэн эрэгтэй , хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэд/

  1. Хувийн өргөдөл
  2. хөгжлийн бэрхшээлийг тогтоосон актны хуулбар
  3. 13А 13Б маягт /рашаан сувилал бол илгээх бичиг, ор хоногийн мөнгө төлсөн баримт тамга тэмдэгтэй /

2.Иргэний үнэмлэхний хуулбар

3.Багийн засаг даргын тодорхойлолт

4.2 талдаа ирж очсон летр тамга тэмдэгтэй

Эхийн алдар одон

1.Хувийн өргөдөл

2. 9*12 хэмжээтэй 2 хувь цээж зураг

3. иргэний үнэмлэхийн хуулбар

4. багын засаг даргын тодорхойлолт

5. одонгийн үнэмлэх хуулбар

Түлээ нүүрсний хөнгөлөлт /ахмад/

1. Иргэний үнэмлэхний хуулбар

2. Үр хүүхэдгүй бол түүнийг нотолсон улсын бүртгэлийн лавлагаа

3. Хувийн өргөдөл

4. Багийн засаг даргын тодорхойлолт

5. Хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүйг

нотолсон АДЗ-ийн албан ёсны шийдвэр

6. Хүндэт донор бол үнэмлэхний хуулбар

7. 85-аас дээш насны байнгын асаргаанд байгаа ахмад настнууд бол

Асаргааны тодорхойлолт хавсаргах

Түлээ нүүрсний хөнгөлөлт /Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/

  1. Хувийн өргөдөл
  2. Дээрх хэлбэрээр хөгжлийн бэрхшээлийг тогтоосон актны хуулбар/бүрэн хараагүй,бүрэн хэлгүй, дүлий, одой/
  3. Байнгын асаргааны тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Багийн засаг даргын тодорхойлолт

Цалинтай ээж хөтөлбөр

1. өргөдөл;

2. 1 хувь зураг;

3 . иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;

хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;

Насны хишиг

1.Маягтын дагуу өргөдөл

2.иргэний үнэмлэхийн хуулбар

3. 1% цээж зураг

4. багын засаг даргын тодорхойлолт

Нийгмийн халамжийн тэтгэвэр:

1. Хувийн өргөдөл

2. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

3.иргэний үнэмлэхийн хуулбар

4. багын засаг даргын тодорхойлолт 6.Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй нь үнэн болно гэсэн тодорхойлолт

7. хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт

 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр:

1.Хувийн өргөдөл

2. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

3.иргэний үнэмлэхийн хуулбарууд хүүхдүүдийн

4. багын засаг даргын тодорхойлолт

5.Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй нь үнэн болно гэсэн тодорхойлолт 6.Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар

7.Нас барсаны гэрчилгээний хуулбар

Өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж:

1.Хувийн өргөдөл

2. 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

3.0-18 хүтэлхи насны 3 ба түүнээс дээш тооны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд ,16 нас хүсэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

4. багын засаг даргын тодорхойлолт

5.Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар

6.Нас барсаны гэрчилгээний хуулбар

Жич: Хувийн хэрэг, материалд дэвтрийн хуулбар, хугацаатай лавлагаа авахгүй болно.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

БҮРЭН ТЭТГЭВЭР

1.Энгийн өндөр насны тэтгэвэр

-Шимтгэл төлсөн байвал Зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш

Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Эсхүл:

- Шимтгэл төлсөн байвал Зохих хугацаа:2019 онд 20 жил-20 жил 6 сар

-Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл

2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа -20 жил

Нас: Эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил

Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно.

Бүрдүүлэх мэтериал:

  • Өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуй нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан цалин хөлсний тодорхойлолт, эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг/3х4/

 

УЛСЫН БҮРТГЭГЧ

 

ТӨРСНИЙ БҮРТГЭЛ :

Шинээр төрсөн хүүхдийг эцэг,эхийн оршин суугаа газрын,эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум,дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандан үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Төрөх газраас олгосон эмнэлгийн тодорхойлолт СТ-4 маягт
  • Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл

Төв суурин газарт – 15 , орон нутагт – 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстойг анхаарна уу?

Гэрлэсний бүртгэл:

ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД :

  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл
  • Гэрлэсэн эсэх лавлагаа авах \УБХ – ээс \
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл мэндийн тодорхойлолm Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.Гэрчилгээний үнэ – 2500₮

ОВОГ,ЭЦЭГ \ЭХ \-ИЙН НЭР,НЭР ӨӨРЧИЛСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Оршин суугаа сум,дүүргийн Засаг даргын захирамж
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл,иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Өргөдөл
  • Өмнө нь овог,эцэг \эх \-ийн нэр,нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа
  • Үнэ – 2500₮
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ :

Иргэн аливаа Засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар, бүрмөсөн шилжиж ирсэн бол 10 хоногийн дотор холбогдох сум ,дүүргийн Засаг даргын тамгын газарт оршин суугаа газрынхаа хаягаар бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал :

Шилжин ирсэн

  • Иргэний үнэмлэх
  • Оршин суух хаяг тодорхой байх
  • Хүсэлт
  • Мөнгө тушаасан баримт

\ Өөрийн аймаг сум дотроо 2500₮,бусад аймаг УБ хотод шилжих бол 6000₮

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ :

16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал

  • Төрсний гэрчилгээ
  • Эцэг \эх \-ийн иргэний үнэмлэх
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
  • Үнэ - 18300 төг
  • Хугацаа хэтэрсэн бол торгууль 20000 төг

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДАХИН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :

Өргөдөл

  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт
  • Үнэ – 18300 төг,1Сараас дээш хугацаа өнгөрсөн бол торгууль 20000төг

Дахин олгох гэдэг нь гээсэн,хаяж үрэгдүүлсэн тухай бүр

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА СУНГАХАД: \25,45нас

Бүрдүүлэх материал:

  • Хугацаа дууссан иргэний үнэмлэх
  • Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт Үнэ-18300
  • Хугацаа хэтэрсэн бол торгууль 20000 төг

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Шинээр газар өмчлөхөд бүрдүүлэх материал

  1. Хувийн өргөдөл / маягтын дагуу /
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Багийн засаг даргын тодорхойлолт
  4. Газрын байршлын тойм план зураг
  5. Хянан баталгааны материал
  6. Кадастрын зураг-2500 / үнэт цаас Данс 150029002 /
  7. Нэгж талбарын хувийн хэрэг үнэ-8430 / Данс 150029002 /
  8. Мэдүүлгийн хуудас бөглөх / загвар маягтын дагуу /

 

Шинээр газар эзэмшихэд / иргэн / бүрдүүлэх материал

  1. Хувийн өргөдөл / маягтын дагуу /
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Багийн засаг даргын тодорхойлолт
  4. Газрын байршлын тойм план зураг
  5. Кадастрын зураг-2500 / үнэт цаас Данс 150029002 /
  6. Нэгж талбарын хувийн хэрэг үнэ-8430 / Данс 150029002 /
  7. Гэрчилгээний үнэ -3000 / Данс 150029002 /
  8. Мэдүүлгийн хуудас бөглөх / загвар маягтын дагуу /

 

 

Эрх шилжүүлэхэд бүрдүүлэх материал

  1. Хувийн өргөдөл / маягтын дагуу /
  2. Иргэний үнэмлэхний хуулбар 2 хувь 2 талын иргэний
  3. Багийн засаг даргын тодорхойлол 2 хувь 2 талын иргэний
  4. Газрын байрлын тойм план зураг
  5. Кадастрын зураг 2500 / үнэт цаас Данс 150029002 /
  6. Нэгж талбарын хувийн хэрэг үнэ-8430 / Данс 150029002 /
  7. Гэрчилгээний үнэ -3000 / Данс 150029002 /
  8. Мэдүүлгийн хуудас бөглөх / загвар маягтын дагуу /
  9. Газрын төлбөр төлсөн баримт
Бүрдүүлэх материал

Төрийн үйлчилгээ- Байгаль хамгаалагч

 

Нэр : Байгаль хамгаалагчийн Ойгоос түлш хэрэглээний модны зөвшөөрөл олгох

 

Ангилал: Сум, баг

 

Тайлбар: - Жил бүр аймгийн ИТХ-аас баталсан “Ойгоос түлш хэрэглээний мод”-ны төлөвлөгөө, лимитийг үндэслэн Сум Дундын ойн ангиар талбай тусгаарлалт хийлгүүлэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.

 

- Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойгоос мод шилжүүлэн суулгах хүсэлт /Хүсэлтэд ойгоос бэлтгэх модны төрөл, зориулалт, хэрэгцээ шаардлагыг тус тус тусгана./

 

- Нөхөрлөл, ААН байгууллага нь Ойн ангийн мод бэлтгэх байгуулна

Үйлчилгээний хураамж

Ойгоос түлээний зориулалтаар 1м3 модны үнэ 1560 төг, хэрэглээний зориулалтаар 1 м3 модны үнэ 5850 төг байна.

 

Бүрдүүлэх материал

СУМЫН ЗАСАГ ДАРГААС ОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ, ТӨЛБӨР, ХУРААМЖ

1.Сумын Засаг Даргаас Тамхины тусгай зөвшөөрөл олгох

А.Тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

Б. Сунгах тохиолдолд мөн 3 жилээс доошгүй хугацаагаар сунгана.

2.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

2.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

2.2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

2.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

2.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

2.5. тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

2.6.үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

Улсын тэмдэгтийн хураамж- Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход-100 000-250 000 төгрөг;

Бүрдүүлэх материал

Цахим холбоос