Kоронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж “ТЭС СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2-Р” сургуулийн хамт олон 580,000 төгрөгийг, 4000 ширхэг маскын хамт аймгийн Онцгой комисст хандивлалаа.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй тус хамт олонд ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.