СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор Өмнөговь сумаас тусгаарлан 296 орж, 50,6 мянган толгой малтайгаар анх байгуулагджээ. 1965 онд Наранбулаг сумаас 52 өрх 29.9 мянган толгой мал шилжүүлэн байршуулсан бөгөөд одоогоор 23429,9 мянган га газар нутагт, 535 өрх 2339 хүн амтай. 131493 толгой малтай боллоо.
Засаг даргын тамгын газар, хүн эмнэлгийн салбар, соёлын төв, цэцэрлэг, ахлах сургууль, зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ажилладгаас гадна ХААН болон Төрийн банк, Холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаж байна.
Газар зүйн байршил:
Хар ус нуур түүний эргэн тойрны говийн бүсээс цөл, өндөр уулын Ази тивийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафт газарзүйн өвөрмөц тогтоцтой. Тус сум нь говийн болон говь хээрийн бүсэд багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1230 метр өндөрт оршдог. Увс аймгийн урд хэсэгт уртрагийн дагуу сунаж тогтсон.
Чаргат 2299м, Ховоот 2049м, Өгөөмөрийн хар уул 1770м, Хулан уул 2057м, Сайн Өлзийт уул 2093м, Модотын улаан уул 1958м, Бодок уул 1728м, Сул хар уул 1848м, Бөхөн шарын даваа 1744м зэрэг уулс, Өлгий, Хар-ус, Шинэ ус зэрэг нуур цөөрөм, Сонгуульт, Шивээ, Боом зэрэг урсгал голтой.
Өлгийн сум Увс аймгийн баруун урд хэсэгт:
- Улаанбаатар хотоос 1531 км,
- Аймгийн төвөөс 18 км зайд оршдог.
- Ховд аймгийн Мянгад, Дөргөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Өмнөговь сумтай хиллэдэг.
Байгаль, газарзүйн онцлог:
Газарзүйн онцлог: Хар ус нуур түүний эргэн тойрны говийн бүсээс цөл, өндөр уулын Ази тивийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафт газарзүйн өвөрмөц тогтоцтой. Тус сум нь говийн болон говь хээрийн бүсэд багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1230 метр өндөрт оршдог. Увс аймгийн урд хэсэгт уртрагийн дагуу сунаж тогтсон. Увсаас Хятад улсын Ярантын боомыг холбосон гол зам дайран өнгөрдөг.
Сумын хамгийн өндөр цэг Чаргат уул далайн түвшнээс дээш 2299м өргөгдсөн төвшингөөс дээш 1260 м өргөгдсөн байдаг.
Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас эхнээсээ 14-д, газар нутгийн хэмжээгээр 18-д ордог.
Цаг уурын нөхцөл: Өлгий сумын өвөл нь хүйтэн, зун нь аагим халуун эрс тэс уур амьсгалтай. Өвөл нь -25-(-32) хэм хүйтэн зун нь +30-(+35) хэм хүрч халдаг ба хөрсөн дээр +55-(+62) хэм хүрч халдаг. Жилийн хур тунадасны нийлбэр харилцан адилгүй хур бороо багатай аагим халуун . Хавар нь салхи шуурга ихтэй хамгийн их хурд нь 20-24 м/сек хүрч салхилдаг ба жилд 10 м/сек ба түүнээс дээш салхитай өдрийн тоо нь 35-40 өдөр байдаг.
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 234053 га. Өлгий сумын газрын нэгдмэл сангийн ангиллаар нь оны байдлаар авч үзвэл:
№ |
Газрын нэгдмэл сангийн ангилал |
Газрын хэмжээ га |
Эзлэх хувь |
I |
Хөдөө аж ахуйн газар |
231354.46 |
98.85 |
II |
Хот тосгон бусад суурин газар |
111.61 |
0.05 |
III |
Зам шугам сүлжээний газар |
2090.92 |
0.89 |
IV |
Усан сан бүхий газар |
495 |
0.21 |
V |
Улсын тусгай хэрэгцээний газар |
1.01 |
0.00 |
Нийт дүн |
234053.00 |
100.0 |