ӨЛГИЙН УЛААН ЯМАА

ӨЛГИЙН УЛААН ЯМАА

ӨЛГИЙН УЛААН ЯМАА

  • Нутгийн ард Х.Шалхаан 900 гаруй улаан ямаа нэгдэлд нийгэмчилж улмаар нутгийн ардууд улаан зүсмийн ямаа тэсвэрт чанар, төлөрхөг, хээл авалт сайн төдийгүй сувайралт багатай, ноолуур нь хялгас багатай, сүү сайтай хэмээн илүү хэмээн ярьдаг байсан төдийгүй нэг өрх аймгийн хэмжээнд нэгдийн хэмжээнд нөлөөлжээ.
  • 1950-аад оны сүүл үеэр Увс аймгийн хэмжээнд Баянөлгийн хар ямааг үржилд ашиглан хавтгайруулан эрлийзлүүлж байх үед Өлгий сумын малчид үүнд таатай хандаагүй ба улаан ямаагаа тэсвэр сайтай хэмээн авч үлдсний хамгийн том шалтгаан нь хавартаа буюу цаг агаарын байдлаас шалтгаалан 3-р сарын сүүлчээр 4-р сарын сүүл хүртэл 130-170 км ямааг тууварлан нүүдэлж Увс нуурт ирж хаваржуулан тэнхрүүлдэгтэй холбоотой юм. Учир нь тууврийн замд мал төллөж, нялх ишиг эхээ даган мөн 7-14 хоног нүүдлэн явахад төлийн хорогдол бараг гардаггүй бөгөөд энэ үеэс тухайн ямаанд тэсвэрлэх чадвар сууж ирдэг байна.
  • 1964 онд сумын мал зүйч Д.Өндгөө сумын ямаанд ангилалт явуулан улаан зүсмийн ямааг илүү түлхүү үржүүлэх нь зүйтэй гэж үзэн улаан ямаагаар ухна сонгон тавьсан хэдий сумын нийт ямаан сүргийн 40 гаруй хувь улаан зүстэй болжээ.
  • 1984 онд мал зүйч мэргэжилтэй Б.Бал сумын нэгдлийн даргаар ирж сумын ямааны 70 хувь нь эрлийзжүүлэгт ороогүй, 30 хувь нь улаан буурал, бор зүстэй ямаа байсныг мэргэжлийн нүдээр ажиглаж, уг ямааны генефондыг сайжруулах шинжлэх ухааны үндэстэй үржлийн ажил явуулж, омог, үүлдрийн хэмжээнд хүргэх зорилт тавьж, ямаанд ангилалт хийж, үржлийн ямааны суурь байгуулж эхэлжээ
  • 1988 оноос Ховд аймгийн Алтайн бүсийн ХААЭШХ-тэй хамтран “Өлгийн сумын нутгийн улаан ямааны аж ахуй биологийн онцлогийг судалж үржлийн цөм бий болгох” сэдэвт аргазүйг боловсруулан батлуулж тухайн ямаанд үржлийн ажлыг хийж эхлэсэн байна жил бүр тайланг хэлэлцүүлэн арга зүйн зөвөлгөө авч ажилсны үр дүнд
  • 1991 онд сумын нэгдлийн ямааны 90.4%, хувийн ямааны 80% нь улаан зүстэй болсон ба тохиромжтой хэвшлийн ямааны доод шаардлагыг боловсруулан батлуулж, ангилалт заазлалтыг жил бүр явуулан өлгийн улаан ямаанаас  1500 гаруй ухна бойжуулан аймгийнхаа бусад сумдад нийлүүлсэн байна.
  • 1991 оноос МААЭШХ-д “Ноолуурын ямаа” ШУТТ-ын төсөл хэрэгжиж эхлэсэн ба энэ үеэс тус хүрээлэн Өлгийн улаан ямаанд судалгааны ажил хийж улмаар 1996 онд омог болгон баталгаажуулах тус төслийн удирдагч доктор Ё.Загдсүрэн, Б.Мандах нар омгийн тодорхойлолтыг бичиж батлуулсан байдаг. Ямааны төсөл   5 үетэй шаттайгаар 2009 онд хүртэл үргэлжлэхдээ Өлгий улаан ямааны судалгааг тасалдуулахгүйгээр авч явжээ.

Өлгийн улаан ямаа нь 3 удамтай:

  1. ЧАРГАТ УДАМ –Ноолуур махны

Чаргат- ноолуур махны удам нь ямаан сүргийн 46.4%-ийг эзэлж нийт сууриудад жигд тархсан.  Сэрвээ, хондлой өндөр, цээж хэсгээрээ махлаг өргөн,  ноолуурын голч нь нарийн ноолууртай удмаас бүдүүвтэр, гарц ихтэй, хагдаг, ноолуур нь хялгасаа давж ургасан, жин ихтэй болхидуу бадируун биетэй. Чаргат удмын эм ямааны ноолуурын гарц дунджаар 513 гр ба сүргийн дунджаас 17%-иар илүү,  голч 17 мкм ба сүргийн дунджаас 2% бүдүүн, амьдын жин 40 кг ба сүргийн дунджаас 10% дээгүүр байна.

          

    2. ӨЛГИЙ НУУР УДАМ- нарийн ноолуурт

Өлгийнуур-нарийн ноолуурт  удам нь нийт ямааны 28.2 орчим хувийг эзэлж нийт айл өрхөд жигд тархсан. Урт сагагтай, нарийн ноолууртай, чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, зоо нуруу, дал, гуя, дагасан урт сахлаг сагаг хялгастай, хүрэн улаан өнгөтэй, гэдэргээ наран эвэртэй, ноолуур нарийн, урт  ноолууртай.

Өлгийнуур удмын эм ямааны ноолуурын голч 16 мкм ба сүргийн дунджаас 4% нарийн ноолууртай байна. Ноолуурын гарц, амьдын жингээр бусад удмын сүргийн үзүүлэлтэнд хүрэхгүй.

        

  3. ХУЛСТ УДАМ- Ноолуур, сүүний удам

Хулст-ноолуур сүүний удам нь ямаан сүргийн 24.6%-ийг эзэлж нийт айл өрхүүдэд жигд тархсан. Сагаг багатай, 4 мөч дал, гуя, нуруундаа завсрын жижиг сагагтай хөнгөн сийрэг биетэй, бөгс тал нь арай том, 4 мөчдөө хялгастай, дэлэн хөх сайн хөгжсөн сүүний гарц ихтэй.  

             

Хулст удмын ямааны сүүний гарц 320 гр байх ба сүргийн дунджаас 30% илүү юм. Өлгий сум нь үхэр үржүүлэхэд тохиромжгүй нутаг тул сүүнийхээ хэрэгцээг ямааны сүүгээр хангадаг.

Өлгийн улаан ямааг үүлдэр болгох ажлын хүрээнд зохион байгуулагдаж хийгдсэн ажил:  Өлгийн Улаан омгийн ямааг үүлдрээр баталгаажуулах ажил 2017 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн.

Уг ажлын хүрээнд Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан аймгийн Засаг Даргын Захирамжаар томилогдсон ажлын хэсэг, Сумын Засаг Даргын Захирамжаар томилогдсон ажлын хэсэг хамтран ямаанд чиглэсэн үржил селекцийн ажлыг зохион байгуулсан. 

Дээрх хугацаанд ямаанд 2017 онд Хавар, Намрын ангилалт хийж шаардлагатай шинжилгээнүүдэд хамруулан үүлдрийн тодорхойлолт бичих ажлыг эхлүүлсэн ба үүнд: Ноолуурын чанарын шинжилгээ, Цусны биохимийн шинжилгээ, Генетикийн шинжилгээ, Сүүний шинжилгээ, Махны шинжилгээ зэрэг шинжилгээнд хамруулаад байна.

2018 онд тус мэргэжилтнүүдтэй хамтран Хаврын ангилалтыг зохион байгуулж МААЭШХ-ийн шат шатны зөвлөлийн хурлууд болон ХХААХҮСайдын зөвлөлд улаан ямааны үүлдрийн тодорхойлолтыг өргөн барьсан.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 17 ны өдрийн А/95 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй Хянан магадлагааны комисс томилогдсон.

Хаврын хянан магадлагаанд Зөвлөх мал зүйч Г.Дээшин, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн багш С.Хандсүрэн, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш доктор Ё.Доржбат, УМЭАЦТЛ-ийн малын эмч доктор Б.Ганцэцэг, МААЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөс 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хянан магадлагаа хийж ажилласан. Хянан магадлагаанд цөм сүргийн сум болох Өлгий сумын 10 өрхийн 236 ямаа, Өмнөговь сумын 1 өрхийн 6 ямаа, Наранбулаг сумын 2 өрхийн 18 ямаа нийт 13 өрхийн 260 ямаа үүнээс борлон ухна 39, бүдүүн ухна 44, охин борлон 53, бүдүүн эм ямаа 124 ямаа хамрагдсан ба шилмэл ангийн 107 ямаа, I ангийн 100 ямаа, II ангийн 53 ямаа байна.

МААЭШХ-ийн мал аж ахуйн тэнхимийн эрхлэгч доктор П.Мягмарсүрэн, магиср М.Баяржаргал нар болон Сумын Засаг дарга, МЭҮТ, багийн дарга нар, 2017 оны ноолуурын судалгаанд хамрагдсан 15 малчинд “Баруун бүсийн ноолуурын чиглэлийн ямаанд малчдын нөхөрлөлд түшиглэсэн үржлийн хөтөлбөр боловсруулах үндэслэл ОСС 2017-2019” төслийг танилцуулсан сургалт явуулж малчдаас санал асуулга авч ажиллаж байна.

 

Өлгийн улаан омгийн ямаа үүлдэр болох ажил  2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдэрийн сайдын  хурлаар орж сайдын 3 сарын 12-ны өдрийн А/60 дугаар тушаалаар өлгийн улаан ямаа үүлдрээр батлагдав.  

    

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-15
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -30 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -16 ℃
Шөнө: -31 ℃
2021-02-28
Өдөр: -15 ℃
Шөнө: -29 ℃
2021-03-01
Өдөр: -13 ℃
Шөнө: -28 ℃
2021-03-02
Өдөр: -12 ℃
Шөнө: -27 ℃
2021-03-03

АЙМАГ, СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ТАНХИМААР ОРУУЛНА

  • 208
  • 0
  • 2021-02-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн Увс нутгийн сайчуулдаа баяр хүргэе.

  • 27
  • 0
  • 2021-02-15

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  • 52
  • 0
  • 2021-02-24

ЕБС-ийн зарим ангиудад давтлага хичээлийг эхлүүлэх тухай

  • 61
  • 0
  • 2021-02-24

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс, Увс нутгийнхан, азаа буурлууд та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

  • 2201
  • 0
  • 2021-02-11

Аймгийн аварга малчин, тариаланчид тодорч, шагналыг гардууллаа.

  • 1131
  • 0
  • 2021-02-09

АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ ТАРИАЛАН СУМАНД АЖИЛЛАЖ, АРВАЙН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАВ.

  • 233
  • 0
  • 2021-02-03

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХАМГААЛАЛ,УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСӨЛ

  • 171
  • 0
  • 2021-02-03

УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ.

  • 322
  • 0
  • 2021-02-03

"ШИНЭ ХӨДӨӨ УВС" төслийг хэрэгжүүлэхэд ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, УЯЛДАА ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА.

  • 152
  • 0
  • 2021-01-22

Цахим холбоос