ӨЛГИЙ СУМЫН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО.

 ӨЛГИЙ СУМЫН ТҮҮХТ0 ЖИЛИЙН ОЙ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО.

Өлгий сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо.Ойн арга хэмжээнд УИХ-ЫН гишүүн Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР, Аймгийн ИТХ-ын дарга Э.НАСАНБАТ, Засаг дарга Д.БАТСАЙХАН нар оролцлоо. Баярын арга хэмжээ хүндэтгэлийн хурлаар эхэлж,Өлгий сумын ард иргэд, авьяастнуудын өөрсдийн найруулсан концертээр наадмын нээлтэй хийлээ.

Хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, улсын, начин Б.Насандэлгэр, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Н.Батсайхан, Х.Оргилболд, Л.Цээсүрэн, аймгийн заан Т.Аззаяа, Г.Ариунболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорин барилдсанаас шөвгийн дөрөвт Улсын Аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага О.Хангай, Улсын харцага Т.Баасанхүү нар үлдэснээс Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс нар үзүүр түрүү булаалдахаар шалгарч Улсын аварга Н.Батсуурь түрүүлж үзэгч олноо баясгалаа.

Түрүүлж айрагдсан морьдын мэдээлэл:
Шүдлэн
1.Дэндэв хүрэн /Өлгий сум/
2. Балбар хул /Говь-Алтай аймаг/
3. Давааням хонгор халзан /Өлгий сум/
4. Тулгаа улаан /Зүүнговь сум /
5. Нямхүү халтар /Өндөрхангай сум /

Хязаалан
1. Самбуудорж хээр /Өндөрхангай сум /
2. Бархасбадь хээр /Өлгий сум/
3. Бархасбадь цоохор /Өлгий сум/
4. Содов улаан /Өлгий сум /
5. Цогт-очир хүрэн /Наранбулаг сум /

Даага
1. Баянжаргал хүрэн /Өлгий сум /
2. Дэндэв буурал /Өлгий сум /
3. Цэдэнбалжир хул /Сагил сум /
4.Эрдэнэбат хонгор /Ховд Дөргөн сум /
5. Балжинням бор /Өлгий сум /

Азарга
1. Аюурзана бор /Тариалан сум /
2. Ганбаатар хонгор / Улаангом сум /
3. Дэндэв буган /Өлгий сум /
4. Гантулга хүрэн /Ховд Мянгад сум /
5. Энх-Амгалан хээр /Өндөрхангай сум /

Соёлон
1. Дэндэв саарал /Өлгий сум /
2. Ванчинхүү шарга /Өлгий сум /
3. Ганхөлөг зээрд /Наранбулаг сум /
4. Энхбат хээр/Ховд аймаг Дарви сум/ 5.Бямбацогт хул/Тариалан сум/

Их нас                                                                                                                                                                                            1. Эрдэнэбат алаг /Завхан сум/                                                                                                                                                 2. Алтангэрэл хээр /Өндөрхангай сум/                                                                                                                                        3. Бат-Оргил хүрэн /Өмнөговь сум/                                                                                                                                           4. Мөнх-Эрдэнэ бор /Өлгий сум/                                                                                                                                                5. Эрдэнэсүрэн бор /Завхан сум/

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
27
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-08
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-09
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-10
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-11

Цахим холбоос