ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДРИЙН ЯМААНЫ ЦӨМ СҮРЭГ

ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДРИЙН  ЯМААНЫ ЦӨМ СҮРЭГ

ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДРИЙН  ЯМААНЫ ЦӨМ СҮРЭГ

                Өлгийн улаан ямааг үүлдэр болгох ажлын дараагийн шатны ажил нь цөм сүрэг юм. Цөм сүрэг ашиг шимийн хэмжээ, чанараар давуу стандартын шаардлага хангасан өсвөр насны  хээлтэгч сүрэг юм. Одоогийн байдлаар ялган суурилуулсан 101 ямаа,  малчдын хотонд бойжуулж байгаа элит 1119 ямаа, нийт 1220 ямаа цөм сүрэгт бүртгэгдээд байна.

                Цөм сүргийг 2 төрлөөр бүрдүүлсэн

  1. Ялган суурилуулсан цөм сүрэг /малчдын дэмжлэгтэйгээр шаардлага хангасан хээлтэгчийг тусад нь ялгаж суурилуулсан/
  2. Малчдын хот дахь цөм сүрэг /Үе уламжлан улаан ямаа өсгөн үржүүлж, генийн түвшинд хэвээр хадгалагдаж буй элит ямаа/

                Цөм сүргийн ач холбогдол нь:

  1. Ямааныхаа  удмын санг хамгаалах, цөм сүргийн ямааны тоо толгойг  өсгөж шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчээр сүрэг сэлбэж сайжруулах
  2. Малчид, мал үржүүлэгчдийн захиалгын дагуу үржлийн ажил үйлчилгээг үзүүлэх
  3. Үржилд ашиглах шилмэл хээлтүүлэгчийг ашиг шим, үр төлийн чанараар шалгаруулж үржилд ашиглана.
  4. Зохиомол хээлтүүлэг явуулах
  5. Жишигт тэнцсэн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж бүс нутгийн хэмжээнд борлуулах зэрэг боломж бүрдэх юм.

                Цаашид сум орон нутаг төдийгүй зэргэлдээ сум, өөрийн аймаг болон зэргэлдээ аймагт “Өлгийн Улаан” үүдрийн ямааг үндсэн сайжруулагч болгон ашиглаж ямааныхаа тархацыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа тул  манай ямаагаар сүрэг сэлбэж сайжруулах, малчид, МАА-н үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдтэй хамтран ажиллахад бид хэзээд нээлттэй түнш байх болно.

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
23
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-15
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-16
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-17
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2020-07-18

Цахим холбоос