Байгалийн үзэсгэлэнт газрууд

Өлгий сум байгалийн үзэсгэлэнт газрууд

Сумын тахилгат ХОО-ОВООТ уул 

                          

Өгөөмөрийн хөх үзүүрийн бичигт хаднууд

Өлгий сумын төвөөс баруун урагш 20-иод км-ийн зайд далайн түвшнээс дээш 1770 м өндөрт оршдог. 

    

Рашаантын рашаан

Энэ рашаан нь дээрх хятад цэргүүдийн домогтой холбоотой. Дээр үед Хятадын хар цэргүүд манай нутагт дайтад буцаж яваад гэдэсний хижиг өвчин тусаж хиарч байхад нэг шинжээчийг энэ өвчнийг эдгээх Мөнхийн ус рашаанийг шинжиж ир гэхэд уг шинжээч нь Өгөөмөрийн хар уулан дээр шөнө гарч харахад баруун хойд зүгт өндөр уулын өвөрт гал шатаж харагдсан гэдэг. Тэр галыг чиглэн очиход уулын орой дээр гэр шиг хадан агуйд рашаан ус байсныг авч ирж цэргүүдэд өгч уг өвчинг эдгээсэн түүхтэй. Энэ тухайгаа 200 жилийн өмнө рашааны орчмын хадан дээр Хятад, Манж бичгээр баярлаж бахдан магтаж бичсэн байдаг. 

           

 Рашаантын рашаан нь Өлгий сумын төвөөс 15 км-т оршино. Далайн түвшнээс дээш 1994 м   өндөр Чүрчгэр уулын оройн хадны нүхэн агуйд Тогоо хэлбэрт хаданд тогтсон байдаг.  Уг рашааныг авч уухад хад хясааг туулан маш хэцүү бэрх замаар явж очдог.  Энэхүү замыг   туулж очиход хүний хамаг муу энерги арилж, рашаан дээр очиход ямар ч муу энергигүй болж  хүрдэг гэж нутгийн хөгшид ярьдаг. Энэхүү рашаан нь биеийн дотор эрхтэнд сайн.  Жишээ:  Элэг,      цөс, ходоод, зүрх болон эмэгтэй хүний савны өвчинд ууж хэрэглэхэд сайн гэж Оросын   судалгааны экспедиц тодорхойлон, хадан дээр цэнхэр будгаар бичсэн байдаг. Энэ рашааныг  шинжилсэн орос эмэгтэй рашааны тогоонд сууж  бузарласнаас болж нас барсан гэгддэг бөгөөд  үүнээс болж уг рашаан 30-аад жил  ширгэсэн байж байгаад эргэн гарч, өдгөө ойр орчмын иргэд      эмчилгээ сувилгаандаа  хэрэглэж байна.

Рашааны хадан дээрх хятад бичгүүд

             

                

Хятад бичгийг монголчилвоос: 

  1. Орчин тойронд эрүүл мэндийг өршөөтүгэй
  2. Надад заяа буян эрүүл мэндийг хайрлагтун
  3. Орой дээр чинь гарч рашаанаас чинь ууяа

Оргилийн чинь өндөр утай-шангаас өөр үгүй  

Энэ газраас хоёр удаа дайнд явахдаа ийм сайхан газрыг үзэж сэтгэл минь баясаад үүнийг бичвэй “Ба – хан – аа” хэмээн гарынхаа үсгийг зуржээ.

Picture 033 4. “Тэнгэрээс өршөөсөн рашаан үүнээс уухуйяа унд эдэлсэнтэй адил миний эрүүл мэнд улам улмаар нэмэгдэж байна. Даяанчын энэ ууланд Аминдаваа бурхан рашааны дүрээр судсаар үлджээ. Цэцэг навч өмс ургамлын чинь үзэсгэлэн Диваажинтай адил сонин гайхамшигт галуу шувууд төрлөх ёсоо дагаж огторгуйд үелэн нисдэгийн адил энэ газрын жигүүртэн шувууд хүртэл журмыг дагаж нисэх нь сонин. Дайнд явах замын далимд ирж бурханы рашаан үүнээс хүртэж сонирховой. Өлзий хутагын насан сүүдэр нэмэх тэнгэр тэтгэсэн хааны 19-р он” хэмээжээ.

5.” Эзэний зарлигаар гурван зэрэг нэмсэн гавъяагаа нэгэн удаа тэмдэглүүлсэн 8-р зэргийн бичээч Галдан- Ба Ханаа би бээр цэрэг дайны ажлаар хоёр дахь явалтаараа үүнийг өвсөний шүүдэр унахаас хоёр хоногийн өмнө бичвэй. Би бичгийн эрдэмээр мөхөс тул уншигч олон өршөөн соёрхмуй” гэжээ.

6.”Шинэ жилийн баярыг үйлдэхүйн дор Гэгээн гэрэлт замд орлоо. Шас-Си нутгийн муу шавь мөргөлийн ёсоор энд ирлээ. Намайг дагуулан ирсэн ... Бийр бэхээр би энэ учирыг түмэн жилийн дурсгал болгож бичвэй” Чин улсын төр гэрэл хааны... он (Оны тоо үсэг Балархай болжээ) Ван-ка Ший – Дунхэмээжээ.

Баянбулагийн амны Сэнж цохио цахир хад

Увс аймгийн Өлгий сумын нутагт байгалийн нэгэн өвөрмөц тогтоцтой уул хад юм. Энэ хад нь байгалийн нар салхинд идэгдэж хэдий ийм болсон ч одоог хүртэл байгалийн энэ төрхөө алдалгүй оршин тогтнож иржээ. Сэнж цахир нь эргэн тойрондоо Гозгор цахир , Зэл цахир , Үүдэн цахир , Авдар цахир зэрэг цахир уулсуудаар хүрээлэгдэн оршино. Энэ хад уул нь жилийн дөрвөн улиралд нутгийн мал бэлчээрлэдэг амтлаг сорлог өвстөй Аялал жуулчлалын бүс нутагт оруулахад тохиромжтой газар юм.   

Тэмээн хоншоор

Өлгий сумын Баруун улааны ууланд Тэмээн хоншоор гэдэг асар том чулуун тогтоц байдаг. Энэ нь Хүрэмтийн хөндийн эхэн, Бургастайн эхэн рүү давах давааны хойд талд оцойж суусан орой буур шиг, үлгэр домогт гардаг, усаа ууж эврээ хүлээсэн тэмээ шиг харагдах нь нь байгаль дэлхий бидэнд сонин сайхан гайхамшигаа үлдээсэн гэж хэлж болхуйц үзэсгэлэнт тогтоц нь аялал жуулчдын сонирхолыг татаж чадахуйц өвөрмөц онцлог бүхий гайхамшигт чулуун тогтоцтой уул  юм.

Даяаны агуй

Өлгий сумын Баруун улаанд  Ятгар уулын баруун ээмд Яргайтай тагийн эхэнд байдаг. Энэ агуйн өндөр нь 8 м, өргөн нь 4 м, урт нь 10 м. Агуй дотор дээр үед даяанч лам нар ном бясалгаж, зул хүж барьж байсан гэдэг. Үнэхээрийн зул барьж байсан гэмээр хадны нүх ч бий. Мөн дээр үеэс хойш нутгийн иргэд цаг хүндэрсэн жил цөөн тооны малаа өвөлжүүлж онд мэнд оруулж ирсэн энэ агуйд 100 гаруй тооны бог чөлөөтөй багтах том агуй юм. Одоо агуй дотор малын хэвтэр өтөг бууцтай болсон байна.

         

Мөнгөт уулын мөнгө дарсан хад 

Увс аймгийн Өлгий сумаас 16км байдаг.  Монголчууд манж чин улсын дарлалд байх үед гэнэ энэ газар хятад худалдаачид пүүс барьж арилжаа наймаагаа явуулдаг байжээ. Гэтэл гай гарч монголчууд  бослого гаргаж манжийн сайд амбан, худалдаачид сандралдаж гэнэ Учир нь тэд нар нэг том тогой дүүрэхүйц хэмжээний мөнгөн гулдмайтай байсан . түүнийгээ авч явж чадахгүйд хүрч маш том  хөөтөй хар  тогоонд хийж дахин нэг тогоогоор хөмрөн том хадан доор булжээ . Ингэж булахдаа “баруун зүгээс мухар хар бух унасан хүн ирж авна” гэж шившлэг уншаад хийсэн гэдэг /одоо үед бол машин техниктэй хүн ирж авна гэсэн түүхтэй гэнэ/.Тэр цагаас хойш тэр уулыг мөнгөтийн уул хэмээн нэрийдэх болжээ. Та бүхэнд сонирхуулахад  тэр хадан дороос мөнгийг авах гэж олон хүн оролдож ухаж түнхсэн боловч мөнгөнд дөхөөд ирэхээр мөнгө дарсан хад доош сууна дардаг ажээ. Тэр хүрэм нь мөнгөтийн уулийн аманд байдаг юм. 

         

Сондуултын голын дээд рашаантын рашаан 

Увс аймгийн Өлгий сумын төвөөс 14км баруун улааны ууланд  Ятгар уулын баруун өвөр Даяанчын агуйн урд өвөрт цохио хадан дундаас гарч Хүний бие эрхтний дүрс бүхий  олон хэлбэрийн хаднаас урсан гардаг өвөрмөц тогтоцтой олон төрлийн рашаан бий. Үүнд хүний хөмсөгтөй хоёр нүд шиг хэлбэртэй. хаданд тогтсон рашааныг нүдэнд түрхэж, угааж,уудаг нүдний хараа нүдний өвчинд хэрэглэдэг. Хүний ходоод хэлбэртэй хаданд тогтсон  рашааныг зуны улиралд дотор нь живэртэй шоргоолж маягын өт хорхойтой эдгээр амьтадтай нь хамт рашаалж уухад элэг цөс ходоодонд маш сайн . Эхийн умай шиг хадны нүхнээс ундарч гардаг рашааныг эмэгтэй хүний сав,дотор эрхтний өвчинд маш сайн гэж хэрэглэдэг . Мөн хүний бөөр хэлбэртэй хоёр бөөрөг хадан доороос гардаг рашааныг  бөөр , царцагийн өвчинд хэрэглэдэг. 

Рашааныг хэрэглэх арга: Зуны дэлгэр сайхан цагт буюу 08 сарын 01-нээс 09 сарын 01-ны хооронд гэр орон байртай очиж 7 хоногийн хугацаагаар тавлаж уугаад биеэ дулаан байлгаж  хонины мах хэрэглэж 7 хоног рашааны цээр дэглэмийг хатуу барьж цагаан идээ хэрэглэхгүй байна, Дээрхи гамыг сайн барьвал энэ рашааны үйлчилгээ сайн болой энэ рашааныг уусан хүн гурван жил тасралтгүй уувал тухайн өвчиныг бүрэн илааршуулж чадна.

Могойн зурагтай хад 

Голын амаар дээд рашаан руу өгсөх замд хавтгай хадан дээр дээш мөлхөж яваа 3 могойн дүрс бүхийөвөрмөц зурагтай хад байдаг. Багаад энэ замд олон тооны судлагдаагүй хирэгсүүр хад ч олон таарна. Энэ нь түүхийн дурсгалт газар болох харагдаж байдаг.  

              

Сондуультын голын Доод рашаан

Дээд рашаанаас зүүнтэй 5 орчим км-т байрлах рашаан нь хүний биеийн бүхий л зүйлд сайн ходоод, цөсний үйл ажиллагааг дэмжих болон олон төрлийн үйлчилгээтэй рашаан байдаг. Айлууд энэ рашааныг өдөр болгон авч хэрэглэх нь эрүүл мэндээ хамгаалдаг.

Увс Миний Нутаг-Өлгий сум
Өлгий сум


Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-15
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -30 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -16 ℃
Шөнө: -31 ℃
2021-02-28
Өдөр: -15 ℃
Шөнө: -29 ℃
2021-03-01
Өдөр: -13 ℃
Шөнө: -28 ℃
2021-03-02
Өдөр: -12 ℃
Шөнө: -27 ℃
2021-03-03

АЙМАГ, СУМЫН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫГ ГУРАВДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ТАНХИМААР ОРУУЛНА

  • 208
  • 0
  • 2021-02-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн Увс нутгийн сайчуулдаа баяр хүргэе.

  • 27
  • 0
  • 2021-02-15

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

  • 52
  • 0
  • 2021-02-24

ЕБС-ийн зарим ангиудад давтлага хичээлийг эхлүүлэх тухай

  • 61
  • 0
  • 2021-02-24

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс, Увс нутгийнхан, азаа буурлууд та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье.

  • 2195
  • 0
  • 2021-02-11

Аймгийн аварга малчин, тариаланчид тодорч, шагналыг гардууллаа.

  • 1131
  • 0
  • 2021-02-09

АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ ТАРИАЛАН СУМАНД АЖИЛЛАЖ, АРВАЙН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАВ.

  • 233
  • 0
  • 2021-02-03

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХАМГААЛАЛ,УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСӨЛ

  • 171
  • 0
  • 2021-02-03

УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ.

  • 322
  • 0
  • 2021-02-03

"ШИНЭ ХӨДӨӨ УВС" төслийг хэрэгжүүлэхэд ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, УЯЛДАА ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА.

  • 152
  • 0
  • 2021-01-22

Цахим холбоос