ИРГЭД ТӨРИЙН 11 БАЙГУУЛЛАГЫН 54 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

ИРГЭД ТӨРИЙН 11 БАЙГУУЛЛАГЫН 54 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Мэдээллийн технологийн дэвшилтэт боломжид тулгуурлан төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний эрх тэгш байдлыг хангах зорилгоор  төрийн байгууллагуудын иргэн, аж ахуй нэгжид олгодог 54 төрлийн лавлагаа, мэдээллийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна. 

Иргэн, ААН-дэд нэн шаардлагатай байдаг Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа гэх мэт  54 төрлийн лавлагааг сумын ЗДТГ-аас олгох үйлчилгээ эхэллээ.

Энэхүү нэг шатлалт үйлчилгээний давуу тал нь:

- Иргэний харъяалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.

- Харилцан адилгүй чиг үүрэгтэй олон байгууллагын мэдээлэлийг нэг дороос авах боломжтой.

- Нэвтрэлтийг тоон гарын үсэг, биеийн давтагдашгүй өгөгдлөөр /хурууны хээ/ баталгаажуулна.

- Төрийн мэдээлийн санд байгаа мэдээлэлийг дахин шаардахгүй.

- Төлбөр тооцооны дэвшилтэт шийдэл бүхий олон төрлийн арга хэрэгсэлүүдтэй. 

- Үйлчилгээний үр дүнг шуудангийн хүргэлт болон цахимаар дамжуулалт хийх зэрэг давуу талтай. 

                   

 

Иргэдэд лавлагаа, мэдээлэл олгох үйлчилгээг ЗДТГ-ын Иргэний танхимын  өрөөнөөс Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор Л.Саранцэцэг  олгож байна.  

Иргэн та аймаг, нийслэл орж цаг зав, мөнгө төгрөгөө зарлагадах шаардлаггүй болж байна. 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
11
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 11 ℃
Шөнө: -3 ℃
2020-09-29
Өдөр: 9 ℃
Шөнө: -1 ℃
2020-09-30
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2020-10-01
Өдөр: 5 ℃
Шөнө: -4 ℃
2020-10-02

Цахим холбоос