Өлгий сумын ЗДТГ-т иргэн, аж ахуй нэгжээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах 7008-1777 утас ажиллаж эхэллээ.
Иргэн та 7008-1777 утсанд холбогдож ЗДТГ-ын албан тушаалтанд хандаж талархал, санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл гаргаж болох бөгөөд өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг сонсох, хяналт тавих боломжтой юм.
Та үүрэн болон суурин телефон утаснаас оператор компаниудын тухайн сүлжээн дэх энгийн тарифаар холбогдож энэхүү үйлчилгээг авах боломжтой.