2020 оны 11-р сарын 30 ны өдөр Өлгий сумын Засаг дарга Ж.Очирбат тус сумын төрийн байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийлээ. Уулзалтаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тал дээр байгууллагын дарга, эрхлэгч нарын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сонсож, заавар зөвлөгөө өглөө. Мөн 2021-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулах төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарын санал бодлыг сонслоо.
Энэ уулзалтын дараагаар Засаг дарга Ж.Очирбат тус сумын 4 багийн Засаг даргатай уулзалт хийлээ.
Уулзалтаар 2021-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулах багийн засаг дарга нарын санал, бодлыг сонслоо.
Мөн 2020 оны жил эцсийн малын тооллого, малчдын өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангуулах, сумаас өөр суманд өвөлжих өрхийн судалгааг гаргах, сумаас бусад аймаг, хотруу гаргах хүнсний манхны судалгааг гаргах ажлуудыг яаралтай хийхийг багийн Засаг дарга нарт даалгав.