2020 оны 12-р сарын 2ны өдөр Өлгий сумын Засаг даргын орлогч Ц. Намсрай үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Өлгий сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд З.Моломжамц томилогдож ажлаа хүлээн авлаа.
Засаг даргын орлогчоор томилогдсон З.Моломжамц даргад баяр хүргэж, нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмнийхээ итгэлийг дааж амжилттай ажиллахыг хүсэн ерөөе. Таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сумын Засаг даргын орлогчоор ажиллаж Өлгий сумынхаа хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан Ц.Намсрай таны цаашдын ажилд тань амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.