2020 оны 12-р сарын 02 ны өдөр 09 цагаас Өлгий сумын Засаг дарга Ж.Очирбат тус сумын Засаг даргын тамгын газрын албан хаагч нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар Засаг даргын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваад хийсэн ажлын тайлангаа товчхон танилцууллаа. Мөн албан хаагч нартаа санал солилцож, үүрэг чиглэл өглөө. Албан хаагч нарт 2021-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулах өөрийн саналыг яаралтай харъя хэлтсийн даргадаа хүргүүлэх үүрэг даалгавар өглөө.